Сайд нарын хурал завсарлалаа

Өнөөдөр эхэлсэн АОХН-ийн сайд нарын долдугаар бага хурлын үндсэн хурал түр завсарлалаа. Үндсэн хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын ерөнхий сайд Инклар Чинават, Бирмийн ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чи нар оролцож байгаа юм.

“Ардчиллын өмнө тулгарах хамгийн том саад бол хүний үндсэн эрхийг зөрчих явдал. Бид үүнтэй тэмцэх ёстой. Энэ удаагийн хурал ч гэсэн үүнд чиглэгдэж байгаа. Ардчилалын суурь эрхийг хамгаалах явдал бол бидний хэрэгжүүлэх хамгийн том алхам” гэж АОХН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лиснер ярьлаа. Үндсэн хурал түр завсарлах хооронд салбар сэдвээр чуулах хуралдаанууд эхэлнэ.

Үндсэн хуралдаан 14:40 цагаас үргэлжилж, дараагийн орон Эль Сальвадорт тугаа шилжүүлэх, ардчилалын үйл хэрэгт гавьяа байгуулсан зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслол болж, сайд нарын долдугаар бага хурал албан ёсоор өндөрлөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ