Хоёр давхар байшин шатжээ

Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, зөрчлийн хоёр, зам тээврийн ослын нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
ТухайлбалЧингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:27 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 6х10 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин шатаж гал тархсан байсан тул нэмэлтээр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж шуурхай ажиллаж унтраасан байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:19 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраажээ.
Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, Баруун баян уулын зургаадугаар гудамжинддөрвөн тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:47 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэрт тархаж байсныг шуурхай унтрааж тархалтыг зогсоосон байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ