Майкл Жордан гэрлэв

NBA-ийн алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан өчигдөр Флоридагийн үзэсгэлэнт Палм-Бичид хуримаа хийжээ. Түүний гэргийг Иветт Прьето гэдэг бөгөөд Палм-Бичийн “Episcopal” сүмд болсон хосуудын хуримд нийт 300 зочин хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд гольфчин Тайгер Вудс, сагсан бөмбөгийн од Патрик Юинг, кино найруулагч Спайк Ли, Ахмад Рашад нарын алдартнууд байсан гэнэ. Жордан, Иветт Прьето нар сүмд очсоны дараа Флоридагийн дээд зэрэглэлийн зоогийн газарт гайхамшигт галын наадмаар гэрлэх ёслолоо өндөрлүүлжээ.  Тэд хуримынхаа гоёлын өмсгөлийг алдарт J"Aton Couture-аас сонгосноос гадна сүйт бүсгүй “Swarovski”-ийн гоёмсог үнэт эдлэлээр гангарчээ. Өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан Жорданы эхнэр нэртэй загвар өмсөгчдийн нэг бөгөөд  2011 оны арванхоёрдугаар сард тэд сүй тавьжээ.

Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ