Зочдыг I хороолол руу бүү зүглүүл

Дэлхийн 104 орны зочид төлөөлөгчид нийслэл хотод маань гурав дахь өдрөө чуулж байна. Нүүрээ угаасан мэт цэмцийсэн жанжны талбай, хотын төвөө улаанбаатарчууд харж дандаа ийм байгаасай хэмээн ариун цэврийн ерөөл тавина.

Гэтэл хотын баруун төвд орох нэгдүгээр хороололд төв замын дэргэд гэгээн цагаан өдрөөр хогоо шатааж, утаан дунд умбах улаанбаатарын жирийн нэгэн дүр зураг энэ. Хэрэв баруун тийш захалсан төлөөлөгч нэгдүгээр хорооллыг зүглэсэн бол бид тараа таниулах байж дээ гэмээр.

Өдөр бүр шахуу дэлбэрэлт, халдлага болдог дайн самуунтай орны төлөөлөгч харсан бол цочмоор ч юм шиг.

Гэрэл зургийг Э.Энхтүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ