МУИС-ийг нэгтгэх тогтоолыг баталлаа

МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, олон салбар сургуулиа нэгтгэн дөрвөн томоохон сургууль болгох шийдвэр гаргасан.
Хэдийгээр багш, оюутнуудын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулаад байсан ч тус сургуулийг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн, хуулийн чиглэлийн, бизнесийн чиглэлийн, хэрэглээний ухааны чиглэлийн гэсэн дөрвөн салбарт хуваах тогтоолыг Удирдах зөвлөлөөс баталсан байна.
Мөн МУИС-ыг дөрвөн салбар сургууль болгох бэлтгэл ажлыг арванхоёрдугаар сарын 15-наас өмнө хангахыг МУИС-ийн захирал А.Галбаярт үүрэг болгосон байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ