Дуучин Баярцэнгэлийн "хөөрхөн" дуу

Ч.Эрдэнэ гэдэг нөхөр “Би супернэгдлийн онолыг нээчихлээ” гэж сүүлийн үед ярих боллоо. Тэр хичнээн яривч шинжлэх ухааны хүрээнийхэн таг чиг. Нэг хэсэг нь санаатайгаар чихээ бөглөж, нэг хэсэг нь үл итгэж, эс тоон басамжилж, нэг хэсэг нь мэдэхгүйдээ ийн таг чиг байна бололтой.Уг нь бол супернэгдлийн онол гэдэг дэлхийн эрдэмтдийн чихийг сортойлгож, хорхойг нь гозгонуулсан эд л дээ. Нэгдсэн онол, эцсийн онол, бүх юмсын онол, буй бүхний онол, материйн нэгдсэн онол гэхчлэн янз бүрээр нэрлэгддэг. Манайхаас өөр оронд хэн нэг хүн үүнийг нээлээ гэвэл бөөн дуулиан дэгдэж, жинхэнэ их тэсрэлт болох ёстой. Яагаад гэвэл ертөнцийн оршихуйг ганцхан логикоор нэгтгэн тайлбарлах, тооцоолох онолыг бий болгоно гэдэг нь дэлхийн толгой эрдэмтэд шийдэх гэж хамаг амьдралаа зориулаад барахгүй байгаа, зарим нь цөхрөхдөө энэ бол үлгэр домог, хий хоосон мөрөөдөл гэж хэлэхдээ тулчихаад байгаа асуудал. Эгэл бөөмсийн физикт хийгдсэн бүх туршилтын үр дүнг нэгтгэн тайлбарласан стандарт онолын загалмайлсан эцгийн нэг Стивен Вайнберг “Эцсийн онолын зүүд мөрөөдөл” хэмээх ном бичсэн бөгөөд энэ онолыг 2150 онд ч олоогүй байж болно гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ онолыг нээж ч мэднэ, үгүй ч байж мэднэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ