Ц.Мянганбаярыг дөрвөн компанитай хамт шалгаж байна

УМБГ-аас “Монгол газар” компанид хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл тус компаниас гадна дөрвөн компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, “Монгол газар” компанитай гэрээтэй хмтарч ажилладаг “Зул мөнх”, “Шинэ уянга” гэх мэт дөрвөн компанийг шалгаж байгаа юм байна.
Мөн уг хэрэгт 18 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд үүнд Өвөрхангай аймгийн засаг дарга, нэр бүхий хүмүүс багтжээ. Тэдэнд болон "Монгол газар"-ын захирал Ц.Мянганбаяр нарт Эрүүгийн хуулийн 214.2 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ