Хүний амь хөнөөсөн этгээдийг баривчилжээ


Өнгөрсөн сарын 24-нд таксины жолоочийн гүрээнд хутгалан хүнд гэмтээж хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан. Тухайн үед хохирогч ГССҮТ- хүргэгдэн ирсэн ч анхны тусламж авч чадалгүй байсаар долоон цагийн дараа хагалгаа хийсэн ч шархаа даалгүй нас барсан.
Уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлаад олоогүй байсан бөгөөд энэ сарын 11-нд сэжигтнийг олж саатуулсан байна. Таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар хүний амь хөнөөсөн этгээд 25 настай О гэгч болохыг олж тогтоон, саатуулан шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ