Насанд хүрээгүй гурван хүүхэд хүчирхийлсэн этгээдийг саатуулав


Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт “Морьт хангай” орчмоос 13 настай Ц, 14 настай Х нарыг үл таних 30 орчим насны эрэгтэй хуурч мэхлэн машиндаа суулган хээр хөдөө аваачин хүчирхийлсэн хэрэг гарсан.
Мөн энэ сарын 9-ны өдөр тус аймгийн Зуунмод сумын нэгдүгээр багийн 11 дүгээр гудамжнаас 13 настай М-ийг машинтай хүн хуурч, хээр хүчирхийлсэн юм. Тэгвэл уг этгээдийг аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ хамтран шалгаж баривчилсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн, эрхэлсэн ажилгүй 30 настай эрэгтэй Т гэгч этгээд үйлджээ. Түүнийг саатуулан шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ