“Тагнуулч аав” 60 саяын орлогоор тэргүүллээ

Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Тагнуулч аав” 60,782,000 төгрөгийн орлогоор тэргүүлсэн байна. Дараагаар нь УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Зүүдэнд ч оромгүй явдал” 48,969,000 төгрөгийн орлогоор буухайлж байгаа бол таван долоо хоногийн турш Монголын кино урлагын тайзан дээр манлайлсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 18,654,000 орлогоор удаалжээ. Харин зөвхөн Тэнгис кино театрт гарч буй “Үхлийн симфони” 11,174,000, “Хөлтрөг” 13,745,000 төгрөгийн орлого олжээ.

Snapshot_2013-11-15_141902Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ