Сураггүй алга болсон 28 иргэнээс 9-ийг нь олжээ


Монгол Улсынхаа иргэдийг хайж олохоор Эрүүгийн цагдаагийн газраас Гадаад харилцааны яаманд албан бичгээр хүсэлт тавьж Солонгос улсад зорчин яваад сураггүй алга болсон иргэдийн нэрсийн жагсаалтыг авч тулгалт хийн эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байгаа аж. Шалгах ажиллагааны явцад “сураггүй алга болсон” гэх 28 иргэнээс 9 иргэний оршин суугаа газрыг тогтоон ажиллажээ. Харин сураг нь гарахгүй байгаа 19 иргэний талаархи материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулан БНСУ-д эрэн сурвалжлуулахаар материалыг хүргүүлээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор олдохгүй байгаа иргэдийн эцэг, эх, ах, дүү нараас нь ДНХ-ийн шинжилгээний дээж авахаар бэлтгэл ажлыг ханган Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Лабораторийн хэлтэстэй хамтран ажиллаж байгаа юм байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ