Дугаарын хязгаарлалтыг цуцлах нь

Улаанбаатар хотын иргэдийн дунд санал асуулга явуулснаас 70 гаруй хувь нь автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлахыг дэмжжээ.

Ингэснээр Нийслэлийн ЗДТГ “Иргэд дугаарын хязгаарлалтаа цуцлана гэсэн санал өгвөл бид иргэдийн шийдвэрийг хүндэтгэн үзэж дугаарын хязгаарлалтыг цуцална” гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ санал асуулгын дүн гармагц дугаарын хязгаарлалтыг цуцлахгүй гэнэ. Энэ асуудлыг иргэдийн саналыг үндэслэж НИТХ-аар хэлэлцэх ёстой ажээ. Хариндулааны улиралд дугаарын хязгаарлалтыг дахин үргэлжлүүлэх боломжтойг холбогдох албаныхан мэдэгдэж буй юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ