"Бага тэнгэрийн ам"-нд хүчингийн хэрэг гарчээ

Энэ сарын 7-8-нд шилжих шөнө "Бага тэнгэрийн ам"-нд хүчингийн хэрэг гарчээ. Тодруулбал, 13 настай эмэгтэй М-ийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Хөдөө аж ахуйн яамны орчим явж байхад нь марк дугаар тодорхойгүй, хар өнгийн автомашинтай үл таних эрэгтэй машиндаа суулган Богд уулын Бага тэнгэрийн аманд аваачиж хүчиндсэн байна. Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг эрэн сурвалжилж, 25 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоожээ. Хэргийг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ