Зүрхэндээ "Зөөлөн хайр" мэдэрсэн үдэш

Энэ сарын 15-16-нд буюу өнгөрсөн баасан, бямба гаригийн орой дуучин A cool хоёр дахь бие даасан "Зүрхэнд" тоглолтоо хийлээ. Тоглолтод зөвхөн A cool-ын дуунууд эгшиглэж, бүх дуугаа амьд хөгжмийн хамтлагтай үзэгч түмэндээ хүргэсэн юм. Мөн түүнтэй хамтран уран бүтээл хийсэн Татар хамтлагийн Заяа, хөгжмийн зохиолч Н.Тайванбат,“Улаан туг” бүжгийн хамтлаг бүжгийн гайхамшгаар үзэгчиддээ бэлэг барилаа. Үзэгчдийн сэтгэлийг дуучин A cool "Улаан туг" хамтлагийн гишүүдтэй "реп" бүжиглэсэн нь хамгийн ихээр хөдөлгөв. Харин тоглолтын чимэг нь Азийн топ модель Т.Батцэцэг байлаа. Түүнчлэн тоглолтын үеэр үзэгч бүсгүйчүүдэд бяцхан хүүхдүүд улаан сарнай тараасан нь хүрэлцэн ирсэн залуусын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Мөн зөөлөн хайрын аязанд уярсан залуу боломжийг ашиглан тайзнаа гарч найз охиндоо гэрлэх санал тавьж амжив.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ