"АСА" циркийн өргөтгөл шатаагүй


Өчигдөр зарим мэдээллийн сайтаар "АСА" циркийн өргөтгөл шатаж байна хэмээн мэдээлэв. Тодруулбал, "АСА" циркийн өргөтгөл дээврийнхээ хойд хэсгийн шатаж эхэлсэн тул циркийг Нийслэлийн онцгой байдал, Харьяа дүүргийн гал сөнөөгчид ирж галыг цурманд нь оруулаад байгаа аж. Галын шалтгаан юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байна" хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын албаны эх сурвалжаас тодруулахад "АСА" циркийн өргөтгөл шатсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгахад гал гараагүй. Өргөтгөлийн барилгад ажиллаж байгаа ажилчид ажиллахаа хийхийн тулд жаахан юм шатааж байсан" гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ