“Ганцхан оноо” гран при хүртлээ

Монгол, Японы хамтарсан “Ганцхан оноо” уран сайхны кино ЛосАнжелос хотод болсон “All sports film festival”-иас тэргүүн байрын шагнал хүртлээ. Наадмын шүүгчдэд ”Ганцхан оноо” киноны бейсболын спортын сонирхолтой талыг сайн дүрсэлсэн, спортоор дамжуулан гадаад орны залуус хэрхэн анд найз болж байгааг харуулсан нь ихэд үнэлэгджээ. “All sports film festival” нь зөвхөн АНУ-д байдаг спортын кино наадам бөгөөд жил бүр олимпийн аварга, медальтнууд зочноор уригддаг аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ