Нарантуул шалгалтад бүдэрлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтын үеэр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн захиргааны барилга болон гэр ахуйн бараа зардаг барилгыг улсын комисс хүлээж аваагүй болох нь илэрсэн байна. Мөн тус захад үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудын зай талбай бага учраас хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, ариутгах, иргэдэд үйлчлэх шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ