Хүнсний захууд шалгалтад тэнцсэнгүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтаас явуулсан шалгалтаар Барс захын 29 агуулах, зоорь стандарт хангаагүй учраас хана тааз нь мөөгөнцөртөж, хорхой шавьж үржих нөхцөл бүрдэж байжээ. Мөн Бөмбөгөр худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн хадгалах орчин тааруу гэсэн дүгнэлтийг гаргажээ. Шалгалтаар Хархорин зах дээр ил задгай худалдаа эрхлэгчид хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байсан нь илэрсэн бөгөөд Хүчит шонхор зах дээр мах, гурил зэрэг амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг битүү саванд хадгалж байсан зөрчлүүд тус тус илэрчээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ