Цас орохгүй

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 4-9 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар болон тал хээрийн нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ