Б.Оюунгэрэл ДАШТ-ий анхны медалийг хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо бодибилдинг фитнессийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний эмэгтэй модель ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртжээ. Түүний оролцсон төрөлд 43 орны 390 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Б.Оюунгэрэл бодибилдинг фитнессийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа нь энэ юм.
Сонирхуулахад Б.Оюунгэрэл өнгөрсөн наймдугаар сард Вьетнамд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний модель ангилалд өрсөлдөн хүрэл медаль хүртэж байлаа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ