Л.Жамбалжав эмчийг сонгон шалгаруулалтад орох ёстой гэж үзжээ

Хүний гавьяат эмч Л.Жамбалжав Төрийн албаны зөвлөлийн анхан шатны шүүхэд ялжээ. Тэрээр улсын гуравдугаар эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдсөн бөгөөд Төрийн албаны зөвлөл “Тэтгэвэрийн насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр нэрийг нь жагсаалтаас хасчээ.

Л.Жамбалжав эмчийн хувьд эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байсан учраас өөрийг нь гадуурхлаа хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ингээд анхан шатны шүүх 400 тоот тогтоол гаргаж Л.Жамбалжав эмчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар тогтоожээ. Тодруулбал Л.Жамбалжав эмч сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй, сонгон шалгаруулалтыг дахин явуулах боломжтой гэж шүүх үзсэн байна.

Төрийн албаны зөвлөл анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаад байна. Захиргааны хэргийн завж заалдах шатны шүүх энэ сарын 20-нд шүүх хурлыг товложээ. Л.Жамбалжав эмч хэдий тэтгэвэрийн насанд хүрсэн нь үнэн боловч “Хүн ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй” гэсэн үндсэн хуулийн заалтыг барьж ороод анхан шатны шүүхэд ялсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ