Хурд компанийн барилгын ажилтан хавтанд даруулж амиа алдлаа

Нарны гүүрний зүүн талд баригдаж буй орон сууцны барилга дээр осол гарч хүн амиа алдсан мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж мэдээлэл авахыг хүссэн ч хамгаалалтын албаныхан нь нэвтрүүлсэнгүй. Ямартай ч барилга дээр ажиллаж байсан хүн барилгын тулгуур хавтанд дарагдан амиа алдсан болох нь тодорхой болсон юм. 

Хамгаалалтын албаныхан болон холбогдох хүмүүс Хурд компанийн барилга биш хэмээн мэдэгдсэн ч  ажилчдаас нь тодруулахад Хурд компанийн барилга мөн гэсэн билээ. Түүнчлэн хэргийг нуун дарагдуулж, энд ямар нэгэн хүн бэртэж, гэмтсэн хэрэг гараагүй удирдлагаас амар гэсний дагуу амраахаар ажилчдаа тарааж байна гэх тайлбарыг өгсөн юм.

Харин ажилчид нь өнөөдөр ажлын өдөр, гэнэт л тарааж байна гэв.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ