Өндөрхааныг “Чингис хаан хот” гэж зарлана

Хэнтий аймгийнхан өнөөдөр Өндөрхаан хотоо “Чингис хаан хот” болсныг зарлах гэнэ. Тодруулбал Хэнтий аймгийг Чингис хот болгох санал асуулгыг тус аймгийн ард иргэд 100 хувь дэмжсэн бөгөөд өнөөдөр аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулж, уг асуудлыг хэлэлцэх юм байна.

Тус аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав хэлэхдээ “Манай улсад их хаан Чингис хааны алдраар нэрлэсэн нэгэн хот байх нь зүйд нийцнэ. Ялангуяа төрт ёс, түүхэн уламжлалт зан заншлаа дэлхийн соёлын өвд өөрийн нэрээр мөнхлөхийн төлөө улам өрсөлдөх болсон өнөө цагт энэ нь хойшлуулшгүй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг мөн болов уу." хэмээжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ