Гэгээ зайрантай хийсэн ярилцлага


-Анх бөө болсон тухай?
-Бөө болоод олон жил болж байна. Анх ямар ёсоор босох гэж байгаагаа ч мэдэхгүйл босох гэж үзэж байлаа. Одоо бол Халх, Ойрадын ёсыг хослуулан барьж зан үйлээ хийж байна.Ямар нэг онгод авах гэж байгаа хүний өмнө баар гэж байдаг, тийм зүйл тулгарч байлаа.Тэгээд хүнд үзүүлсэн, онгод байна гэсэн.Тухайн үед бөө гэдэг хүн ховор эрт дээр үед л тийм зүйл байсан гэж боддог байсан төдийгүй залуу хүн гэдэг утгаараа энэ зүйлийг сонсоод их тулгамдаж байлаа. Тэр хүнээрээ замчлуулж онгодоо авах гэсэн боловч онгод гэж юу болох яаж буулгах талаар мэдээлэл тун бага байсан болохоор учир дутагдалтай байсан .Ингээд л онгод гэж юу болох, ямар учиртай зүйл болох, ямар хүнд буугаад ямар хүнд буудаггүй талаар онгодыг мөн бөө хүнийг судлаж үзсэний үр дүнд онгодоо буулгасан.Ийм зовлонг үзсэн болоод ч тэрүү шавь нартаа онгодын талаар зан үйлийн талаар олон зүйл хэлцдэг тиймдээч өөртөө итгэлтэй болж хүч чадал сууж хийсэн үйл нь олон түмэнд хүрч чаддаг.
-Бөөгийн онгод гэж юу вэ?
-Бөө мөргөл бол шашин биш шүү дээ.Сүсэг бишрэлийн нэг хэлбэрийн зан үйл.Бөө мөргөл бол чулуун зэвсгийн үеэс үүсч өнөөг хүртэл хөгжсөн.Хүн мал амьтантайгаа шүтэж харьцдаг байсан, уул устайгаа шүтэж харьцдаг байсан, ямар ч шашины хамгийн тэргүүлэгч нь бөгөөд мөргөлийн нэгэн хэлбэр юм. Онгодыг хүн сэтгэлээр бий болгодог, уг удмаас сэтгэл зүйгээр холбогдож бий болдог.Хүний сэтгэл зүйгээр онгод орж ирдэг гэдгийг улаагч хүмүүс мэдэж байх хэрэгтэй.Онгод орж ирэхдээ сугаар орох, ухаан алдаж орох, бие арзайж ордог гэх зэргээр хүмүүс ярьдаг нь тухайн улаагч хүний мэдрэмж л юм.
Хүний биед буухдаа сэтгэл зүрхийг бүрэн эзэмдэж буудаг.Тухайн улаагчийн хувийн сэтгэл зүйг бүрэн арчиж арилгаж бууна.Тэр үед тухайн улаагч нь өөрийн зан төрөхөө алдахгүй байх төдийгүй улаагчийнхаа санаа бодлыг тулган хэлцэж байгаа нөхцөл илрэх тохиолдол гардаг энэ нь улаагч өөрөө давамгайлж байнаа гэсэн үг.
-Онгод хаана байдаг вэ?
-Хөх мөнх тэнгэртээ байдаг.Энэ тухайд тодорхой хэмжээний яг тэнд энд байдаг гэсэн дүгнэлт байхгүй, судалгаа ч байхгүй.
-Ямар хүнд онгод байдаг вэ ?
-Эрт дээр үед онгод гэдэг зүйл бүх хүнд байж, учир нь бүх хүн уул устайгаа харьцдаг, хөх мөнх тэнгэртэйгээ харьцах чадвартай байсан. Иймдээч монгол туургатны бүхий л хүн ард уг удамтай бөгөөд онгод тэнгэртэй гэж тодорхойлж болно. Энэ туургатны бүхий л хүн тодорхой хэмжээний зөн билэг зүүдний совинтой байдаг. Онгод нь сэрсэнүү үгүй юу гэдгээс шалтгааланхүч чадалгүй буух л зүйл байна Онгод өөрөө сэрээд өөрийн улаачаа товлоод, өөрийн уулаачдаа бууж байгааг онгодтой хүн буюу бөө хүн гэнэ..Сэрсэн онгод нь улаагчдаа буух ёстой болсныг мэдрүүлж байдаг.Уг сэрсэн онгодыг улаач нь мэдээд авч чадвал онгод улаагч хоёрын хоорондын харьцаа бий болоод хүч чадал нь нэгдэж байдаг.
-Бөө их болсон өнөө үед бөө нарын үнэн худлыг хэрхэн ялгах вэ?
-Онгодын хүч чадал, хийх үйл нь харилцан адилгүй байдаг учир бид бүхэн нүдээр хараад чи худал, чи үнэн гэж ялгах аргагүй.Миний онгодын хийдэг үйлийг өөр нэг улаагчын онгод нь хийдэггүй байж болно.Бөөлөх тоолондоо нэгэн хэвийн чадлыг агуулж бөөлөхгүй тохиолдол бас байна. Зарим өөртөө итгэл дутуу улаагч нар ийм тохиолдол илэрмэгц сэтгэл санаагаар унаж онгодынхоо хүч чадлыг алдах тохиолдол олон байдаг.Мөн онгод орохгүй байгаагаа мэдсээр байж улаагчийнхаа бодолд тулгуурлан бөөлдөг нөхдүүд ч байна. Ингэж буруу замаар явж байгаа жишээ олон байна. Алтан гинжээ тэнд бул хар зүйлийг чинь хаана,барьц өгөхгүй бол амьны гарз гарна, тэр бүү хэл бариа засал хийнэ бүрийд ганцаараа ирж хийлгэ гэхмэт бусармаг зүйл хийж бөө гэдэг нэрийг зүүж яваа ухамсар дорой амьтад олон байна.Үйлийн үр гэж байдаг хойно буруу муу юм хийж байгаа хүмүүс хүртэх юмаа хүртэх л биз хүртэж ч байна.
-Багш хүн ямар байх ёстой вэ ?
-Багш хүн шавийнхаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүртэл нь дагуулж явах ёстой, тэрнээс биш онгодыг чинь буулгаж өгсөн бол болоо, одоо ямар замаар яаж явахаа өөрөө мэд гээд орхих нь учир дутагдалтай. Шинээр босох шавьдаа согттол нь архи уулгаж гүйлгээд ямар нэг ааш авир гархад нь онго буулаа гэж болохгүй.Онгод гэдэг зүйлийг шавидаа бүрэн мэдрүүлж өгөх хэрэгтэй.Тэгж байж итгэл үнэмшлээр дүүрэн онгодоо зөв залаад явж чаддаг байна.Улаагч хүн хэзээд багшаа дагаад багшийн ёсоор яваад байж болохгүй, өөрийн онгодын амьд сэрүүн байх үеийн ёс дэгийг бий болох ёстой.Өөрийн онгодын ёс дэгээр зан үйлээ хийх ёстой.
-Онгод юугаар хооллож, тэжээгддэг вэ?
-Онгод утаа мааниар хооллодог ба махан зүйл болон элдэв зүйл хүртэх нь бага байдаг.Онгод бууж байгаа, сууж байгаа тэр үеийн мөчлөг бол өөрийгөө бүрэн чөлөөлж бясалгалын нэг зан үйлд шилжиж байгаа явдал юм. Онгод гэдэг нь улаагчийн сэтгэл зүйгээр тэжээгдэж байдаг. Онгод ариун бие махбод, ариун сэтгэл зүрхтэй улаач дээр буухыг эрхэм болгодог.Миний хувьд би онгодоо буулгах өдрөө, буулгахын өмнө хоол идье гээд ч хоол ордоггүй.
-Онгод улаачаас юуг хүсдэг вэ?
-Жишээ нь өсвөр насны хүүхэд улаагч байлаа гэж бодоход.Онгод буучихаад миний улаагчийг найз нөхөдтэй нь нийлүүлээд орой зоос өгөөд гаргаарай гэх жишээний юм яригддаг, энэ бол онгод биш, улаагч нь өөрөө хэлчихэж байгаа хэрэг.Онгод ороогүй улаагч нь өөрөө сууж байна гэсэн үг.Онгод бол эрт дээр үед өөрийнхөө зан үйлийг хийхэд хэрэглэдэг байсан эд зүйлсээ нэхдэг, хүсдэг.Тэр зүйлсийг нь одоо цагт бэлдэж бий болгож өгөхөд зарим нэг талаар хэцүү байдаг болохоор орчин цагийн нөхцөл байдалтай тохируулж домнохмаягаар орлуулжүйлддэг.Жишээ нь нэг тайж бууж ирчихээд алтан аягаа нэхэх ч юмуу тийм тохиолдол зөндөө байна.Үнэхээр тэр алтан аягандаа цай сүүгээ хийж уугаад тэр онгодынх нь хүч чадалын үр дүн нь гарахгүй бол тэр алтан аяганд цай сүү өгөөд яах юмбэ.Олон түмэндээ, уул усандаа буяныхаа зан үйлээ хийх гэж бууж ирсэн болхоос алтан аяганд ус уух гэж бууж ирээгүй.
-Бүрэн буухгүй хугасарч бууж байгаа онгодыг яаж засч бүрэн буулгах вэ?
-Хамаагүй дэлгэж ярьж болохгүй зүйл гэж байна.Энэ бол улаагчын сэтгэл зүйтэй л холбоотой. Миний босгосон шавь нарын 70-80 хувь нь 3-7 долоон багш дамжсан онгод гэдгээ ойлгохгүй, учирлахгүй байна гэсэн асуудалтай хүмүүс байсан. Эдгээр хүмүүст онгод гэдгийг ойлгуулж өгч чадсаны үндсэн дээр зан үйлдээ орж чадал арвин бөөлдөг.Би шавь нараа цаашдын явах өөрийнх нь зан үйлд ортол нь зааж, зөвлөж, дагуулж явдаг.Арван жил учраа ололгүй яваад манай галд ирж босоод учраа олоод хүч, чадал суугаад явж байгаа хүн хүртэл байна.
-Олон бөө төрсөөр байна. Энэ цаашид үргэлжилсээр олон бөө төрсөөр байх уу?
-Тодорхой хэмжээгээр үргэлжлэнэ.Нэг үеэ бодвол тоо нь арай жаахан багасана.Цаашдаа бөө төрсөөр байх болно.Монгол удам угсаа байсаар байхад онгод тэнгэр буусаар байх болно.Хэн нэгний дураар хөх тэнгэрийн үүдийг нээчихье, хаачихъя гэсэн зүйл байхгүй.Чадалтай, чадалгүйгээрээ шигшигдээд л явна.
-Зүүдний талаар?
-Зүүд болгонд ач холбогдол өгөөд байх хэрэггүй болов уу.Зүүдийг хооронд нь сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.Зүүдээр дамжиж зарим мэдээллүүд тодорхой хэмжээгээр орж ирдэг.Гол нь зүүдийг зөв тайлах хэрэгтэй.
-Өргөл барьцийн талаар?
-Байх ёстой зүйл.Гэхдээ заавал нэг хэмжигдэхүүнээр тодорхойлох ёсгүй хэдий ч хатуу хар үйлэнд өргөл барьцийг онгодын хэлснээр авах тал бий.Улаагч бол өргөл барьц нэхэх эрхгүй хүн.Өргөл барьцийг онгодын хэлснээр заавал биет байдлаар нь өгч чадах хүн байна чадахгүй хүн ч байна.Жишээ нь онгод нэг богийн барьц гэхэд, хүн үнэн сэтгэлээрээ миний хувьд энэ барьц минь нэг богийн барьцтай дүйцэх сэтгэл минь шингэсэн зүйл гээд нэг зүүний дайтай зүйлч барьж болно. Гэхдээ тэр өргөл тухайн хүнийхээ хувьд богийн л дайтай гэсэн үнэнсэтгэл байх хэрэгтэй. Худал зүйлээр далдалж өгсөн өргөлийн эцэст тухайн хийсэн засал үйл хүрэхгүй тохиолдолч бас байна. Би өдөр болгон учирсан хүн бүрээс өргөл барьц аваад байдаггүй, манай онгодууд ч мөн адил.Үйлийг нь хийгээд л өгдөг хүмүүс сүсэг бишрэлээр л ханддаг.
-Та хэдэн шавьтай вэ?
-Яг үндсэн над дээр боссон 80-90 шавьтай.Шавь нарын шавь гээд үзвэл доошоо 6,7 үе явна.
-Лам нар бөөг сүнстэй харьдаг, муу төрлийн сүнс буулгадаг, муу ёрын зан үйлтэй гэж үздэг. Энэ талаар ?
-Бид шарын шашинг, лам нарыг үгүйсгэдэггүй.Ер нь ямарч шашин шүтлэгийг үгүйсгээд байдаггүй. Лам нарбөөг үгүйсгээд байх албагүй.Бид сүнстэйгээ харьцана уу юутайгаа харьцах нь тэдэнд хамаа байхгүй.Хэн ямар байх нь хамаагүй, тухайн хүн зөв зүйлд зорьж буяны үнэн мөнийг түгээж зан үйлээ хүргэж чадаж байх ньчухал.Хэн сайн үйл хийж байна, тэр хүнийг хүндлэх хэрэгтэй.Олон түмэн тэрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.Үнэндээ лам нарын өвөг дээдэс нь бөө л байсан.Лам нарт бөөгийн зан үйл зөндөө байна шүү дээ.Нүүрнийхээ урдуур унжлага унжуулаад лүүжин тавина гэдэг чинь бөөгийн зан үйл.Энэ үйлийг хэр баргийн лам хийж чадахгүй.Чойжин буулгах гэж ёс байна.Энэ чинь онгод буулгахтай л адил.Далай лам хүртэл чойжин буулгаж юмаа асуудаг.
-Бусдад хандаж хэлэх таны үг?
-Буруу, зөв явж байгаа бөө нарын алийг тэр гэхэв, буруу байна гээд чи бөөлхөө боль гэж хэлэхгүй, онгодыг судлах нь зөв, бөөлөхийг судлах нь зөв.Одоо ч нэг үеэ бодоход хүмүүс бөөг хараад ялгаж салгаж чаддаг болж.Харин бөө нар бөөлөхдөө зөв ёс дэгээрээ бөөлөөсэй.Бөөлөх гэдэг бол ан амьтан, уул ус, байгаль дэхийгээс улбаатай зүйл, гэтэл яагаад энэ зүйлсээ эргээд устгаад байгаа юм.Байгаль, ан амьтадтайгаа харьцаж сурах хэрэгтэй байна.Эрт дээр үед ан гөрөө хийдэг байсныг үгүйсгээгүй, гэхдээ тааралдсан болгоноо хөнөөж устгаад байж болохгүй.Уул усаа хайрлаж дээдэлмээр байна.Модонд хадаг уяхаа болимоор байна. Энэ нэг талаараа хүмүүсийн сүсэг бишрэлтэй холбоотой зүйл боловч нөгөө талаараа байгаль орчноо мөхөөж буй нэгэн том ядуу ухамсар юм.Бөө гэдэг чинь ямарваа зүйлийг хийсвэр байдлаар амьлуулдагл хүн шүү дээ. Тиймээс байгаль дэлхийдээ зан үйл хийж байгаа бол байгаль уул усандаа хор хөнөөлгүй хандмаар байна.
Овооны шүтлэг, хүндлэл гэж байна.Монголчууд энэ ёс дэгээс гажсан байна.Бид төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд хотын ойролцоох дөрвөн том уул овоог цэвэрлэсэн.Айдсын даваа, Тавин хоёрын даваа, Эмээлтийн даваа, Гүнтийн даваа.Очоод харахад овоон дээр хог л хэвтэж байдаг. Нэг овооноос 2 портер хог гарч байсан. Таяг, гипс, машины руль, архины шил, элдэв янзын хагарч, цуурсан бурханы дүр.Тэгээд доор нь хулгана үүрэлчихсэн.Энийгээ шүтлэг гэж ярьж байна.Эрт дээр үед овоог ингэж шүтэж байгаагүй, морьтой хүн морьноосоо буугаад овоогоо гурав тойроод, гурван чулуугаа өргөөд явж байсан бол одоо яаж байна, машинтайгаа хажуугаар нь өнгөрөхдөө сигналдаад өнгөрч байна.Сигналдаж өөрийгөө ирснийг мэдэгдэж байна гэвэл үгүй, уулын эзнийг цочоож, догшроож байна.Мөн машинтайгаа овоог тойрч явах зүйл ихээр үзэгдэх болж.Энэ хаанаас гарч ирсэн ёс дэгийг мэдэхгүй юм.Овоо гэдэг чинь хөх тэнгэрийг бэлэгдэн хөрст дээр бий болгон босгосон хүндлэлийн нэг хэлбэр шүү дээ.Туул голын ойр орчмын хадаг яндарыг түүж цэвэрлэсэн.Мөн МСЭ ерөнхийлөгч Б.Галаарид гуйан санаачилсан “Амьд байгалиа хайрлая” аянд нэгдэж Сэлэнгэ аймагт байрлах Ээж модны ойр орчмын залуу моддыг хадагнаас нь салгасан. Гэх мэт шүтлэгийн хэлбэр маань ухамсаргүй нэгнээс болж гажиж унаган байгаль маань сүйтэж бид үр хойчдоо үлдээх байгаль, уул ус, сайхан монгол ёс маань үгүйрч байна.
Уул усаа шүтэж хүндлэхдээ орой дээр нь гарахаас ч айдаг байсан.Одоо бол орой дээр нь гараад хаашаа ч өргөөд байгаа нь мэдэгдэхгүй л өргөл өргөдөг болсон.Хадаг гэдэг зүйл ч бөө мөргөлд байгаагүй.Хадаг бол энэтхэгээс үүсэлтэй, Түвдээр дамжиж манжийн дарангуйлалын үеэс монголд орж ирсэн зүйл.Жишээ нь модыг шүтэхдээ сайхан ногооноор нь байлгаад, доор нь мөргөөд шүтэх хэрэгтэй.Уул хайрханыг шүтэхдээ дээр нь гарахаасаа өмнө бараанаас нь өргөл өргөж л шүтэж хүндэлдэг байсан.Гэх мэтчилэн Монгол ёс жаягаа хэвээр нь байлгаж авч үлдмээр байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ