“Гялс” төвийн барилгад чимэглэл хийж байгаад шатнаас унажээ


Өчигдөр БЗД-ийн 20 дугаар хороонд байрлах “Гялс” төвийн баригдаж байгаа барилга дотор засал чимэглэлийн ажил хийж байсан иргэн С гэгч нь дөрвөн метрийн өндөртэй шатнаас унаж гэмтсэн байна. Одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.Ийнхүү байгууллага, аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс болж хүмүүс бэртэх улмаар амь насаа алдах тохиолдол их гарч байгааг мөн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ