Нөхрийн маань хоёр дагавар хүү асуудал болж байна


Bi 40 nastai 18 nastai 1 ohintoi emegtei bn aa. 5 jiliin omno 2 eregtei huuhedtei zaluutai ger bul bolson. Huuhduud odoo 14 nas, 11 nas hurch baigaa.
Nohor bid 2-iin haritsaa mash sain. Manai ohin ch ene 2 huuhded ch sain handdag. Manai nohor 2004 ond solongos yavaad 2009 ond irsen. ene hugatsaand huuhduud ni eejteigee uldsen bolovch eej ni arhind orood /er ni l huuhed gargahaasaa omno neleen uudag baisan yum bn lee.
odoo nas baraad 2 jil bolj bn./ gudamjind garaad, huuhduudiig torson ah ni osgoj baisan yum bn lee. Anh maniad irehdee aaviigaa aavaa gej duuddaggyi.
ih dalidchij dolson huuhduud baisan ch ger buliin haluun dulaan uur amisgaliin noloo, bas minii hair halamjiin noloogoor arai gaigyi bolj ehelsen. Gesen ch bi hudlaa heldeg, hunii yumiig zovshoorolgyi avdag, turuuvchnees mongo hulgaildag zang ni yagaad ch zasaj chadahgyi bn.
Duu ni bur ilyy yum hulgailna. Gehdee ahdaa ih sain, busdiig geh setgeltei, har amia boddoggyi zantai.
Harin ah ni zovhon ooriigoo boddog, aaviigaa ch hundeldeggyi, hentei ch yumaa huvaaltsahiig husdeggyi. Yu bodoj moroodoj baigaagaa ch heleh durgyi ih dotogshoogoo huuhed. Er ooriigoo neeh durgyi. Yanz buriin zovlogootoi nom unshuulah geed ogohoor unshihgyi. {!!!right!!!}
zovhon yum ideh bolohooroo l nud ni sergeed l duu orood eheldeg. Neg ideheeree zambaraagyi idne. ene huuhduudiig yaj yamar arga barilaar humuujuuleh ve.
Yamar neg arga hemjee avch zasahgyi bol, yavaandaa asuudal hunderch magadgyi gej bodogdood bn. Aaviigaa zagnahaar oodoos ni hereldeed aimaar uurladag.Nadad zovlogoo ogch tus bolno yy.
Сэтгэлзүйч:
Та тун зөв арга зам хайж явна. Хойт эх байна гэдэг амаргүй ялангуяа том болсон эрэгтэй хүүхдүүдийн ээж байх. Учир нь тэдгээр хүүхдүүдэд аль хэдийнэ зан суртахуун суусан байгаа. Таны хөвгүүдийн хувьд өмнөх амьдрал нь таагүй байсантай холбоотой муу зуршил, зарим талаараа муу дадал оюун санааны өөрчлөлттэй байгаа. Тийм хүүхдүүдэд хатуурхах, гадуурхах гэсний хэрэггүй, таныг тэдэнтэй хатуу, хахир хандах тусам нүүр буруулах нь ихсэх юм шүү. Хүүхдүүд 11,14 настай гэхээр эргэн төлөвших магадлал өндөр байна. Гэр бүлээрээ аливаа асуудалд хандаж, маш шударга харилцаатай байх хэрэгтэй. Тэдний санал хүсэлтийн сонсоод боломжтой эсвэл боломжгүй байгаа бүх зүйлсээ нээлттэй ярилц. Ямар азаар ийм сайхан гэр бүлтэй болсон юм бэ гэсэн сэтгэгдлийг төрүүлэх хэрэгтэй. Гэхдээ жүжиглэх хэрэгггүй. Уурлаж бухимдаж, дургүйлхэлгүйгээр тэдний буруу зүйлсийг ойлгуулж чадвал танд тулгарч байгаа асуудлууд шийдэгдэх болно.
Үүний тулд багагүй хугацаа зарцуулах ёстойг анхаараарай. Хүүхдүүдийн зан ааш өргөс авсан юм шиг нэг л өдөр өөрчлөгдөхгүй. Аавыг нь хүүхдүүдтэй нь ойр байлгаж, тэдэнд ямар нэг зүйлийг итгэл хүлээлгэн даалгаж үз. Эхний удаад хүүхдүүдээс муу зуршил нь илэрсээр байх боловч тэдэнд муу, буруу зүйл хийж байгааг нь ойлгуулж, хүнээс ичих, хүний хүндлэл, итгэл даадаг байх ёстойг ухааруулж чадсанаараа та сайхан гэр бүлтэй, хөвгүүдтэй болж чадна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ