Д.Эрдэнэбаатар: Бидэнд ямар ч буруу байхгүй

Өчигдөр "Нарантуул-2" захын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, гал гарсан шалтгааныг цахилгааны утаснаас болсон гэсэн мэдээлэл тараасан ЦЕГ, НОБЕГ-ынхантай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн билээ.
Учир нь тус захын цахилгааны утас, шийдийг нэг жилийн өмнө буюу 2012 оны 12-р сард томоохон компаниар бүрэн янзлуулж, солонгосын сайн чанарын утсаар солиулжээ.
Тиймээс цахилгаанаас болж гал гарсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Мөн гал гарсан орой буюу 22.00 цагт Нийслэлийн онцгой байдлын газрынхан ирж захад гарсан бага зэрэг галыг унтраасны дараа түлхүүрийг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байжээ.
Гэвч гал бүрэн унтраагүй байсан бөгөөд үүрийн 04.00 цагт дахин гал дүрэлзэж, их хэмжээний хохирол учруулсан байна. Түрээслэгчид галыг унтраах гэсэн ч түлхүүр нь цагдаагийн байгууллагад байсан тул юу ч хийж чадаагүй гэсэн билээ.{!!!right!!!}
Мөн Нийслэлийн онцгой байдлын газрынхан эхний галыг унтраасан гэх мэдээ, баримт бичиж үлдээлгүй гал гарсан захыг орхин явсан аж.
Тиймд "Нарантуул-2" захын түрээслэгчид ингэж хохирсон нь ЦЕГ болон Нийслэлийн онцгой байдлын газрын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж, гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл энэ асуудалд хариулт авахаар НОБЕГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатартай уулзаж ярилцлаа.
- “Нарантуул 2”-т гарсан галыг бүрэн унтраагаагүйгээс дахин гал гарч их хэмжээний хохирол учирсан гэж тус захын удирдлагууд үзэж байна?
-Нийслэлийн онцгой байдлын аврах шуурхай бүрэлдэхүүн тухайн үед гарсан галыг бүрэн унтраасан байгаа.
Тухайн үед “Нарантуул 2” худалдааны төвийн А зааланд байсан 104 лангуунаас шаталгад өртсөн 28 лангуу байгаа.
Бусад лангуу, павилонийг аварсан. Хоёрдахь дуудлага бол мөн өдрийнхөө 02.43 минутад ирсэн. Бид гал түймрийн дуудлагаар 02.51 минут гэхэд очсон. Хэвлэлээр гараад байгаа шиг онцгойгийнхон дутуу унтраасан, өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаасаа болж дараагийн гал гарсан гэдэгтэй бид санал нийлэхгүй.
Тухайлбал, бид их хэмжээний гал түймэр гарсан галын голомт дээрх үлдэгдэл, шатлагад үлдсэн зүйлсийг бүрэн унтраадаг. Түүнийг нүдээрээ хараад унтраачихсан эсэхийг мэдэж чадахгүй. Гал бүрэн унтарч уу, үгүй юу гэдгийг мэдэрдэг дулаан мэдрэгч ашиглаж шалгасан. Утаатай, харанхуй орчин бүх нөхцөлд ажиллах чадвартай нано технологийн камераархарж,гал унтраах үйл ажиллагаандаа ашиглаж, задаргаа хийж, галын голомт үлдэж үү үгүй гэдгийг хянадаг.
-Тэгвэл хоёр дахь гал юунаас болж гарсан юм бол?
-Үүнийг бид мэдэхгүй. Цагдаагийн байгууллага тогтоох байх. Мөн энд бүх тог цахилгааныг салгасан байсан. Тэнд ажиллаж байсан 51 онцгой байдлын албан хаагчид харж байсан. Тухайн үед үзлэг хийж байхад Шүүх шинжилгээний үндэсний төвийн олон шинжээч нар, хэрэг бүртгэх мөрдөн байцаах алба, цагдаа, ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хэлтсийнхэн хүртэл ирж үзлэгийг хийсэн. Тиймээстэд эхний галаас улбаалж хоёр дахь гал гарах боломжгүй гэдгийг гэрчилнэ.
-Тэгэхээр цахилгааныг салгасан байсан төдийгүй эхний галыг бүрэн унтраагаад бүх хаалга үүдийг цоочилж цагдаагийн байгууллагад түлхүүрийг хүлээлгэж өгөөд явсан гэж байна. Ийм байхад хоёрдахь гал гарна гэдэг санаатайгаар гал тавьсан байж болзошгүй гэх хардлага төрүүлж байна?
-Үүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтооно. Түүнээс биш хэн хэн рүүгээ дайрч, олны сэтгэл санааг үймүүлмээргүй байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа нь хуулийнхаа журмын дагуу явагдах учраас хариу нь гарсны дараа ярих хэрэгтэй байх.
-Мөн та бүхнийг түлхүүрээ цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчихөөд явсаны дараа гал гарахад “Нарантуул”-ын түрээслэгчид хоёрдахь галыг унтраах боломжтой байсан ч орж чадаагүй гэж зүйл яригдаж байна?
-Бид тэгж удаан хүлээлгэсэн зүйл байхгүй. Хоёрдахь дуудлага бол мөн өдрийнхөө 02.43 минутад ирсэн. Бид дуудлагаар 02.51 минут гэхэд очсон. Анх дуудлага өгсөн хүн нь Анххуяг гэх харуул байсан.
-Галыг цахилгааны гэмтлээсболж гарсан г:эсэн урьдчилсан дүгнэлтийг дүгнэлтийг танайхаас гаргасан гэсэн. Ямар үндэслэлээр ийм дүгнэлт гаргасан юм?
-Цахилгаанаас гэдгийг онцгой байдлын газраас нэг ч үг дурсаагүй.Яагаад гэхээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Энэ үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй байдаг учраас ямар нэг байдлаар дүгнэлт гараагүй байна. Хоёрдугаарт, “Нарантуул 2” дээр гарсан хэргийн талаар шинжээчийн дүгнэлт ч гараагүй байгаа. Шинжилгээ хийх материалууд нь дөнгөж шинжилгээний түвшинд явж байхад шууд цахилгаанаас гарсан гэж хэлэхэд эрт байна.
-“Нарантуул 2”-ын удирдлагуудын хэлж буйгаар эхний галыг унтраасны дараа ийм хэмжээний хөөс, усаар галыг ингэж унтраалаа гэдэг нотлох бичгийг өгөх ёстой. Гэвч та нарыг өгөөгүй гэж байсан?
-Тэр бичгийг тэд нарт өгдөггүй юм. Гал түймэр унтраасан тухай актыг хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын нэмэлт зүйл болгодог. Гал түймэр гарсан тухай актыг нотлох баримт болгож бичиж өгөх ёстой. Учир нь энэ бол засгийн газрын тогтоолоор гаргасан бичиг баримт.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Ё.Лхагвасүрэн: Цахилгаанаас үүдэлтэй гал гарсан байж магадгүй гэж хэлсэн
- “Нарантуул 1” дээр гарсан галын дүгнэлтийг бараг сар гаруй ажиллаж гаргасан байж хоёрхон хоногийн дотор хоёр дахь галын дүгнэлтийг гаргалаа гэж удирдлагууд нь үзэж байна?
- “Нарантуул 2” худалдааны төв дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид ажиллаж байна. Өчигдрөөс цагдаагийн хамгаалалтыг буулгасаны. Гал гарсан заалыг битүүмжилж цоожилсон. Нөгөө талынх нь заалыг “Нарантуул 2”-ын захиргаанд хүлээлгэж өгсөн. Цагдаагийн байгууллагаас явуулж буй мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусч байна. Тухайн иргэдийн хохирсон хохирлыг тогтоох, хэргийн учир шалтгааныг олох тал дээр ажиллаж байгаа. Мөн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хараахан гараагүй байна. Энэ дүгнэлт эцэслэн гараад ирэхээр цагдаагийн байгууллага эцсийн дүнгээ хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж мэдэгдэнэ.
-Хэргийн шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс гэж хэлсэн. Энэ дүгнэлтийг хаанаас гаргасан бэ?
-Урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэлтэй гал гарсан гэсэн дүгнэлтийг “магадгүй” гэж хэлсэн. Үүнд шинжээчдийн байгууллагуудын нарийн шинжилгээний дүнг харж байж эцэслэн тогтоогдоно. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын галын шинжээчдийндүгнэлт, цагдаагийн байгууллага бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч хэргийн газарт үзлэг хийсэн. Ингээд ийм байх магадлалтай гэсэн эхний дүгнэлт гарсан. Гэхдээ яг нарийн дүгнэлт гараагүй.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ