МИАТ-ийн зардлыг хэтрүүлсэн шалтгаанууд - 11

МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа билээ. Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Г.Жаргалсайхан Ч.Хоролсүрэн, н.Суурьтогтох,  С.Батхишиг, Б.Мандахбаяр нарын арваад хүн сэжигтнээр татагдаад байгаа энэ хэргийн ард Төрийн өмчийн хороо, хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс байж болзошгүй гэдгийг баримтууд харуулдаг ч, өдгөө хэргийн хүрээ нэлээд хумигдаад байгаа юм.

Ер нь бол энэ янзаараа МИАТ-ийн хэрэг гээч улстөрчдийн нөлөөлөл давамгайлсан энэ хэргийг хэсэгхэн нөхөд хөнгөн маягаар хариуцаад өнгөрч болзошгүй байгааг ч Ц.Орхоны талаар сүүлийн үед цацагдаад байгаа мэдээллүүд дээр дөрөөлөн харахад болохоор байгаа юм. Тэгвэл хэрэгтэй холбоотой мэдээллүүдийн хүч суларч байгаатай зэрэгцэн МИАТ компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэж байна. Ер нь МИАТ компани өнгөрсөн жилүүдэд санхүүгийн алдагдалтай ажиллаж ирсэн байдаг. Ямартай ч МИАТ компанийн нийт зардалд томоохон дүн эзэлдэг зардлуудаас танилцуулж байна.

                                                        Хууль зөрчин урамшуулдаг уу? 

МИАТ ХК-ийн 2011 оны 1-9 сарын цалинд дэлгэрэнгүй дээр судалгаа хийж үзэхэд үндсэн орон тоо төлөвлөсөнөөр 683, зуны улиралд нэмэгдэлээр ажилласан 49, нийт 732 үүнээс 2011 оны 9 дүгээр сарын гүйцэтгэлээр 707 хүнд цалин олгогдсон байна. Судалгаанаас харахад олгогдож байгаа цалин хөлсний ихэнх хувийг үндсэн цалингаас тооцдог 12 төрлийн нэмэгдэл эзэлж байжээ. Нэмэгдлүүдийг төрлөөр нь гаргавал:

1. Хоолны үнийн хөнгөлөлт – хамтын гэрээний дагуу өдрийн 4 900 төгрөгөөр тооцож

2. Удаан жилийн нэмэгдэл – хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу  иргэний нисэхийн системд ажилласан жилээс шалтгаалан тодорхой хувиар  олгодог боловч зарим ажилтанд тухайлбал, Захиргааны хэлтсийн дарга Цагаан томилогдож болон урилгаар ирсэн шалтгаанаар олгодог байна.

3. 2011.09.15-ны А/690 тоот тушаалаар нисэх бүрэлдэхүүний цалингийн системийг шинэчлэн батлах тухай тушаалаар удаан жилийн нэмэгдлийг шинэчлэн гаргасны дагуу зөвхөн нисэх бүрэлдэхүүнд хувиар биш тогтмол дүнгээр олгох болсон.

4. Хортой нөхцлийн  2010 оны 10 дугаар сарын 22-ны В/813 тоот тушаалаар 8 төрлийн албан тушаалтанд үндсэн цалингийн 25 хувиар хортой нөхцлийн нэмэгдэл олгодог.

5. Илүү цаг-Нисэх бүрэлдхүүн, инженер техникийн ажилтнууд, ээлжийн ажилтай хүмүүсийн зэрэгцээ цаг үеийн шаардлагаар ажилласан оффисийн ажилтнуудад мөн олгодог байна. Энэ тухай хяналт шалгалтын байгууллагаас чиглэл өгсөн ч төдийлөн хэрэгжээгүй байна.

6. Хүйтний нэмэгдэл – хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу олгодог.

7. Нислэгийн – нисэх бүрэлдэхүүн болон бүхээгийн ажилтангуудад нислэгт гарсан тоогоор бодсон.

8.Үндсэн зэргийн – мэргэжлийн зэрэг

9.Үр дүнгийн нэмэгдэл – сар бүр үндсэн цалингаас 15 хувь

10. Ажил хавсран гүйцэтгэсэн – хамтын гэрээнд заасны дагуу хавсран ажилласан албан тушаалын 40 хүртэл хувиар

11. Хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээгээр давхар олгож байгаа албан тушаалын ажил – нисэх бүрэлдэхүүнээс 13, бүхээгийн ажилтангуудаас 12, нийт 25 хүн хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээгээр ажиллаж 2 албан тушаалын үндсэн цалингаар цалинждаг   байна.

Цалингийн бүрэлдхүүнд үндсэн цалин болон нэмэгдэл цалингийн харьцаа нь доорхи байдалтай.

Удирдлагын цалингийн нэмэгдэл үндсэн цалингаас  0.4 дахин их

Захиргааны ажилтны цалингийн нэмэгдэл үндсэн цалингаас 0.4 дахин их

Нисгэгчийн    цалингийн нэмэгдэл үндсэн цалингаас   9 дахин их

Бүхээгийн ажилтаны  цалингийн нэмэгдэл үндсэн цалингаас  6 дахин их

Инженер техникийн ажилтнууд үндсэн цалингаас 2 дахин их

Техникийн ажилчид үндсэн цалингаас     0.9  дахин их байна.

Зарим удирдах албан тушаалтнууддаа тусгайлан цалин тогтоосон байна. Үүнд:

Удирдах ажилтны цалин хэрхэн өөрчлөгдөв

-               2011 оны 03 дугаар сарын 29 ний В/273 тоот тушаалаар Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн захирал-/Жаргалсайхан/ын үндсэн цалингийн жишгийг 2 500 000 төгрөгөөр

-               2011 оны 05 дугаар сарын 16-ны В/454 тоот тушаалаар Газрын үйл ажиллагааны  хэлтсийн   Даргын   цалин / Алтантуяагийн    хүсэлтээр/-г  шинэчлэн 2 800 000 төгрөгөөр тогтоож 2011 оны 5 дугаар сарын 01 – нээс мөрдсөн.

-               Удирдлагын багийн албан тушаалтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2011 оны 01 сарын 01-нээс нэмэгдүүлсэн./Коммер эрхэлсэн дэд захирал, Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга/

-               2010 оны 06 сарын 25-ны В/450А тушаалаар Бодлого, төлөвлөлт эрхэлсэн ерөнхий менежер, Нислэгийн аюулгүй ажиллагаа, чанар аюулгүй байдлын албаны дарга, Санхүүгийн хэлтсийн дарга нарыг тус бүр 2 500 000 төгрөгөөр

Зарим албан тушаалтнууд нь үндсэн ажлынхаа зэрэгцээ хавсран ажил гүйцэтгэж байна. Үүнд:

1. 2008 оны 04дүгээр сарын 02-ны В/255 тоот тушаалаар Захиргаа эрх зүйн хэлтсийн даргад МУ-ын Авлигын эсрэг хуулийн дагуу албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий ажилтны нэмэгдэл 30 хувийг Г.Цагаанд

 2. 2010 оны 09 дүгээр сарын 06-ны Б/658 тоот тушаалаар Газрын үйл ажиллагааны хэлтсийн даргад Нислэг үйлдвэрлэл, газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн ажлыг хавсран үндсэн цалингийн 40 хувийг Г.Алтантуяад

 3. 2011 оны 03 дугаар сарын 29-ний Б/276 тоот тушаалаар Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргад /Мэндсайхан/ коммер эрхэлсэн дэд захирлын ажлыг /хавсруулж үндсэн цалингийн 40 хувь

 4. 2011 оны 03 дугаар сарын 31-ний Б/284 тоот тушаалаар Аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлын албаны дарга-/Н.Ганболд/-д Аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлын албаны техник хяналтын хэсгийн ахлах байцаагч-инженерийн ажлыг хавсарсны 40 хувийн нэмэгдэл

 5. Үнэ тариф хариуцсан мэргэжилтний ажил үүргийг хавсран гүйцэтгэх Б. Гүрбадамд  2011оны 06 дугаар сарын10-наас 40 хувь

 6. 2011.08.26-ны Б/806 тоот тушаалаар Газрын үйл ажиллагааны хэлтсийн Агаарын хөлгийн цэвэрлэгээний хэсгийн дарга / Түмэнбаяр/-д Захиргаа, эрх зүйн хэлтсийн харъяа Авто тээврийн хэсгийн Ахлах мэргэжилтний ажлыг хавсарган үндсэн цалингийн 40 хувь

 7. 2011оны 09 дүгээр сарын 05-ны Б/845 тоот тушаалаар Захиргаа эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөхөд / Минжмаа/ Үндсэн заавар, үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтний ажлын хавсруулж үндсэн цалингийн 40 хувь

 8. Захиргаа эрх зүйн хэлтсийн Зоогийн газрын зөөгч Д.Оюун-эрдэнийг хамтын ажиллагааны газрын дадлагажигчаар 40 хувь

 9. 2011 оны 4 дүгээр сарын 03-нээс Газрын үйлчилгээний хэлтсийн ажилтны цалингийн нэмэгдэл үндсэн цалингаас  0.8 дахин их боловч 2011 оны 03 дугаар сарын 28-ны А/270 тоот тушаалаар 2011 оны 04 сарын 01-нээс эхлэн илүү тээшний хураамжийн орлогоос 15 хувийн нэмэгдэл олгож эхэлсэн бөгөөд  энэ  оны  5 сараас эхлэн нэмэгдэл нь 2 дахин нэмэгдсэн. Энэ төрлийн нэмэгдлийг 2006 оны 01 сарын 10-ны Б/44 тоот тушаалаар зохицуулж олон улс болон орон нутгийн нислэгийн төлбөр хийгдээгүй илүү тээшний орлогын дүнгээс 15 хувиар тооцож олон улсын болон орон нутгийн зорчигч үйлчилгээний хэсгийн бүртгэгч диспетчер нарт олгодог байсныг Үндэсний аудитын газраас Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.15-ыг зөрчиж байгаа тухай зөвлөмж өгсний дагуу уг нэмэгдлийг зогсоосон боловч 2011 оны 03 сарын 28-ний  А/270 тоот тушаалаар илүү тээшний нийт орлогоос 15 хувиар тооцож Нислэг үйлдвэрлэл, газрын үйлчилгээний ерөнхий менежер ажилтнууддаа олгож байхаар журамласан байна. Энэ нь хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийг зөрчсөн шийдвэр байна.

10. МИАТ ХК нь ахмадын сан байгуулж, тусад нь байршуулахын зэрэгцээ, 6 хүний бүрэлдхүүнтэй ахмадын зөвлөл байгуулж тэдгээр нь улирал тутам  нийт 1 980 000 төгрөгийн цалин авдаг байна.

11. 2010 оны 11 дүгээр сарын 05-ны Б/850 тоот тушаалын хавсралт 1-ийн 4.10 заалтын дагуу нисэх бүрэлдэхүүнээс 13 хүн, бүхээгийн ажилтангуудаас 12 нийт 25 хүн хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээгээр давхар ажиллаж 2 төрлийн хөдөлмөрийн гэрээгээр тус тусдаа албан тушаалын цалингаар цалинжиж  байна.

12. 2011 оны 07 дугаар сарын 22-ны Б/687 тоот тушаалаар Майкрософт Динамикс Навижн, ПРА системүүдийг холбох бодлогын даалгавар боловсруулах, судалгаа хийх ажлын хэсэгт 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд үндсэн цалингийн 20 хувь /6 хүн/ олгосон. Үүнд:

a)                  Ажлын хэсгийн дарга-санхүүгийн хэлтсийн дарга

b)                  Гишүүд- мэдээллийн технологийн хэлтсийн дарга

c)                   Борлуулалтын бүртгэлийн ахлах ня-бо

d)                 Орлого, интерлайны ахлах ня-бо

e)                  Программ зохиогч инженер 

f)                   Нарийн бичиг 

g)                  Санхүүгийн удирдлага бүртгэлийн менежер нар болно.

Дээрх мэдээллээс харахад зарим ажилтан ялангуяа удирдлагын ажилтнуудад олон төрлийн нэмэгдлийн давхардуулан олгохын зэрэгцээ ажил хавсран гүйцэтгүүлж байгааг ачлын ачаалал болон бүтэцтэй уялдуулан зохион байгуулах шаардлагатай байна. Нийт ажилчдын цалингийн дундажийг харьцуулбал дараах байдалтай байгаа юм.

Цалингийн ангилал

Хүний тоо

Дундаж цалин

 Борлуулалтын хэлтэс

 20

1 095 700

 Сургалтын төв

 19

1 239 400

 Нисэхийн тусгай эмнэлэг

 5

812 400

 Олон улсын зорчигч үйлчилгээний хэсэг

 88

 

872 000

 Ачаа шуудан хэсэг

 13

882 000

 Гүйцэтгэх захирлын ажлын алба

 2

4 100 000

 Захиргаа эрх зүйн хэлтэс

 13

1 270 000

 Нислэгийн үйл ажиллагаа хяналт удирдлагын хэлтэс

 26

1 406 000

 Маркетингийн борлуулалтын хэлтэс

 15

1 621 000

 Газрын үйл ажиллагааны хэлтэс

 28

1 557 300

 В-737 онгоцны хэсгийн үйлчлэгч

 68

2 739 000

В-737 онгоцны хэсгийн нисгэгч

22

10 465 385

 Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс

5

1 642 970

Нэгдсэн төлөвлөлтийн хэлтэс

 8

1 782 400

 Нислэгийн аюулгүй ажиллагаа

 13

2 607 100

Санхүү бүртгэлийн хэлтэс

 31

1 456 900

Инженеринг

 17

3 177 200

Техник үйлчилгээний хэлтэс

 64

2 380 000

Техник хангамж

 17

2 423 800

Сургалтын хэлтэс

 11

2 100 900

Хангамжийн хэлтэс

 31

915 000

Мэдээлэл технологи

 14

1 340 500

ГТ Авто аж ахуй

 8

846 300

Нийтийн үйлчилгээний хэсэг

 32

894 000

Гуанз

 19

826 000

 

Тэгэхээр дээрх баримтуудаас харахад төдийгөөс өдийг хүртэл санхүүгийн алдагдалтай ажиллаж ирсэн МИАТ ХХК цалин хөлс, урамшууллын тал дээр ч хууль, дүрэм, журмыг зөрчих байдал их байсан байна. МИАТ-тай холбоотой мэдээллийг эргэн хүргэх болно.

Б.Баяр

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ