Циркт мод шатаасан байсныг аюулгүй болгожээ


Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Аса циркийн өргөтгөлд гал гарч байна, цирк үзвэртэй олон хүн байгаа гэсэн дуудлагыг 18:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад дээвэрт цутгасан зуурмаг хатаах зорилгоор найман ширхэг 200 литрийн төмөр торхонд мод шатааж орхисон байсныг аюулгүй болгосон байна.
Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитын 29 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр шатаж нурсан байсныг унтраажээ.
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, наймдугаар байрны хойно автомашины гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 19:44 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4х3 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ