О.Ганбат: Гэмт хэргийн гаралт 32 хувиар өссөн

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа О.Ганбаттай ярилцлаа.
-Таныг Булган аймгийн Цагдаагийн газрын даргаар жилийн өмнө томилогдон ажиллаж байгааг мэдэх юм байна. Хийсэн ажил их байгаа байх?
-ЦЕГ-ын даргын тушаалаар 2012 оны 11 дүгээр сарын 05-нд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Булган аймагт томилогдхоос өмнө ЭЦГ-ийн 2-р хэлтэст Төв, орон нутагт үйлдэгдсэн Онц хүнд гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэйгээр чиглэл хариуцсан ахлах төлөөлөгчөөр ажиллаж байв.Манай албанд тэр бүр хүссэн аавын хүүхдүүд орж ажиллаад байдаггүй хүнд хүчир, нэр хүндтэй сайхан алба. Энэ албанд ажиллаж байхдаа маш их зүйлийг суралцсан бас олон хүнийг сургаж хамтарч ажилласан гэж боддог. Хөдөө орон нутагтүйлдэгдсэн гэмт хэргүүд дээр ажлын хэсэгт орж явахдаа орон нутгийн цагдаагийн байгууллагад тулгамддаг олон асуудлуудыг анзаарч, хэргийн халуун нурман дээр хамтран ажиллаж байгаа нэгжийн алба хаагчидаас гарсан олон санаа бодлыг сонсдог хүний хувьд Булган аймагт томилогдон ирээд ажлаа гурван чиглэлээр эхлүүлэх бодлого боловсруулан ажилласан. Үүнд:
нэгдүгээрт, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон “Шинэ-Булган”, “Архигүй Булган хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран ажиллах.
Хоёрдугаарт: Алба хаагчдынхаа сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт оруулах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, иргэнд ойрхон, харилцааны өндөр соёлтой цагдаагийн алба хаагчийг бий болгох.
Гуравдугаарт: Орон нутгийн цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, техник технилогийн дэвшлийг бусад хотуудын жишгээр нэвтрүүлэх, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой зорилт тавин, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхлэж байлаа.
-Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн асуудал анхаарлын төвд үргэлж байдаг. Удирдах албан тушаалтны хувьд цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил их байгаа байх?
- Булган аймгийн хэмжээнд Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах арга хэмжээний тухай 2014-2016 ондхэрэгжүүлэх дунд хугацааны бодлогыг боловсруулан Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол батлуулсан нь цаашид бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн төсөвт хөрөнгө, мөнгө суулгах нөхцлийг бүрдүүлж өгсөн.
Мөн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “шилэн цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэн, хуулийг зөв хэрэглэх, зөвхөн хуулийн хүрээнд ил тод нээлттэй ажиллах, цагдаагийн алба хаагчдын ажлыг иргэд дүгнэдэг, хамтран ажилладаг, цагдаагийн байгууллагаас хийж байгаа ажлуудыг олон нийтэд хүргэж, тэднээс урам дэм бас шүүмжлэлийг авч чаддаг тийм байгууллага болохыг зорин ажиллаж байна.
Булган аймагт орон нутгийн телевиз байдаггүй.Тиймээс өөрийн байгууллагын вэб сайт www.bulgan.police.mn, fаcebook /Булган аймгийн Цагдаагийн газар/ гэсэн хаягаар олон нийттэй цахим сүлжээгээр уулзаж, зурагт мэдээлэл хүргэн орон нутгийн сонин болон Засаг даргын хэвлэл мэдээллийн албатай хамтран ажилладаг.
Үүнээс гадна Булган суманд гарч байгаа гэмт хэргийг илрүүлэх түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн газрын төвийн алба хаагч нарыг тэгш хэмийн систем буюу баг хариуцуулан өгч 17 хоног тутамд хариуцсан баг дээрээ батлагдсан төлөвлөгөөний дагуу иргэдэдтэй хамтран ажиллаж тэдний санал сэтгэгдлийг нь авах зорилгоор танилцуулах материал тараан, саналын хуудас бөглүүлж байна. Мөн алслагдсан сум, малчин өрхүүдэд хүрч үйлчлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, алдагдсан малыг нь олж өгөх, гэмт хэрэг илэрсэн нөхцөлд тэдний хохирлыг нь түргэн шуурхай барагдуулах зорилгоор тодорхой ажилууд хийж байгаа боловч тэр бүр амжилтанд хүрэхгүй байна. Түүнчлэн алба хаагч нарынхаа иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор 7034106 тусгай дугаарын утас ажиллуулан санал хүсэлтийг нээлттэйгээр авч байна.
Ажлаа авсныхаа дараа төв болон сумдад цагдаагийн алба хааж байгаа алба хаагчдын ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар шалгалт хийсэн. Ингэснээр ажлын үр дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан болон нэг албан тушаалд олон жил ажиллаж, ажлын ахиц, үр дүн гаргахгүй, дасан зохицсон23 офицер, 26 ахлагч бүрэлдэхүүний ажлын байрыг сэлгэн томилж, 10 алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэн ажиллуулж байна.
-Булган аймгийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал ямархуу түвшинд байдаг юм бол?
-Эрүү, хэв журмын нөхцөл байдал жилээс жилд өсч байна. Хүндэрч байгаа шалтгаан нөхцөлийг Цагдаагийн ерөнхий газар дүгнэж үзээдЦагдаагийн хэлтсийг Цагдаагийн газар болгон өргөтгөж, дөрвөн сумын цагдаагийн хэсгийг сум дундын цагдаагийн тасаг болгон орон тоо, цалингийн шатлалыг баталсан. Цаашид орон тоог тасаг бүр дээр цөөн тоогоор нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Манай аймгийн хувьд 2013 оны эхний 10 сарын байдлаар иргэд байгууллага аж ахуйн нэгжээс тус цагдаагийн газар 2312 өргөдөл гомдол мэдээлэл хүлээж авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 14,7 хувиар өссөн үзүүлэлт гарсан байгаа. Өсч байгаа шалтгаан нь нэг талаараа Цагдаагийн байгууллагад хандах иргэдийн итгэл сэргэж үйлчилгээ нь иргэдэд хүрч байгаатай холбоотой, нөгөө талаас өргөдөл гомдлыг дарагдуулж тооны хойноос хөөцөлддөг байдал арилсантай холбоотой.
-Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа ямар байдаг вэ. Иргэд энэ тал дээр нэлээд гомдолтой байдаг?
-Өргөдөл гомдлын 78,9 хувийг таван хоногт шийдвэрлэж ажиллаж байна. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэж чадаж байна гэж дүгнэж болно. Мэдээж, цаашид шийдвэрлэлтийн чанар, хугацаанд онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа.
-Аймгуудад гарч байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг орон нутгийн чанартай гэмт хэрэг эзэлдэг гэдэг. Танай аймгийн хувьд ?
-Булганаймгийн хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар 339 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 83 хэргээр буюу 32 хувиар өссөн. Энэ нь улсын дундажтай харьцуулахад 12,4 хувиар илүү өсөлттөй байна. Гэмт хэргийн гаралт нь өргөдөл гомдлын өсөлттэй шууд хамааралтай өсч байгаа нь зун намрын улиралд аялал жуулчлал, рашаан сувилалд амрагч, аялагчид ирдэгтэй холбоотой байдаг.Мөн Рашаант, Баян-нуур, Хөвсгөл чиглэлийн томоохон гурван засмал зам манай аймгийн нутгийг дайран өнгөрдөгтэй ч холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Сүүлийн хоёр жилийн байдлаар Булган аймагт үйлдэгдээд эзэн холбогдогчийг тогтоосон гэмт хэрэгт судалгаа хийхэд камерын системд холбогдсон хөрш зэргэлдээх томоохон аймгуудын зам харилцаа хөгжсөн байдлыг ашиглаж, камерын системд холбогдож амжаагүй манай аймагт ирж гэмт хэрэг үйлдэх хандлага их байгааг нь тогтоосон. Тиймээс 2013 оны орон нутгийн төсөвт 639.000.000 төгрөгийн санхүүжилт бүхий камержуулах төсөл оруулсанаар“Тэргэл тех” ХХК камер тавих ажлыг эхлүүлээд явж байна.
-Орон нутгийн захиргаанаас томоохон гол мөрнүүдийг камержуулж байгаа гэж сонссон. Энэ ажил танай аймгийн нутагт хийгдэж байгаа юу?
-Сэлэнгэ Орхон, Хануй зэрэг томоохон голуудын гүүр дээр Байгаль орчны газрын төслөөр сүүлийн үеийн камер байрлуулахаар тендэр зарлагдахад бэлэн болсон байгаа. Гүүрэн гарцууд дээр камер тавьж, хяналт бий болгосноор малын хулгай болон Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй ажил болно. Учир нь Булган аймаг хангайн бүс нутагт байрладаг учраас дурын газраараа гол гарч давхиад байх боломжгүй шүү дээ.
-Орхон голын гүүр дээр цагдаагийн пост шинээр баригдсан байсан. Иргэд ч таатай хүлээж авч байсан?
-Орхон голын гүүрийг камержуулах төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан Орхон сумын Засаг дарга О.Оюун хуучин постыг засч, замын цагдаа ажиллуулах хүсэлт тавьсан. Энэ дагуу 10 сая төгрөгөөр орчин үеийн шаардлага хангасан шинэ пост барьсан. Цахилгаан халаалт, өргөдөг гар, лед самбар гэх мэтээр бүхий л шаардлагад нийцүүлэн барьсанаараа орон нутагт орчин үеийн пост байгуулах боломж байдгийг харуулсан ажил болсон.
Мөн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Булганаас Орхон аймаг руу гардаг авто зам дээр 123 сая төгрөгийн өртөгөөрмашины дулаан зогсоол бүхий хоёр давхар, шилэн пассадтай, түр саатуулах байр, дотроо 00-ийн өрөө, төвд мэдээлэл өгөх таван сигнал бүхий эрэн сурвалжлалт хийх боломжоор автоматчлагдаж, сүүлийн үеийн камераар тоноглогдсон иж бүрэн пост удахгүй ашиглалтад орно. Энэ пост ашиглалтад орсоноор алба хаагчдын ажиллах нөхцөл хангагдаж, авто тээврийн хэрэг, осол буурч Завхан, Архангай, Хөвсгөл, Булган аймгийн хойд чиглэлийн малын хулгай болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд үр дүнгээ өгөх томоохон ажил болно хэмээн итгэж байгаа.
-Баруун чиглэлийн гурван том засмал дайран өнгөрдөгөөрөө Булган аймаг бусад аймгаас ялгарах онцлогтой. Зам тээврийн осол их гардаг юм шиг санагддаг?
-Зуны улиралд эдгээр зам асар их ачаалалтай, байнгын аваарь осол гардаг учраас дуудлага тасардаггүй. Рашаантын зам дээр аваарь гарч хүний амь нас эрсэдсэн нөхцөлд аймгийн төвөөс шүүх эмч, шинжээч, прокурорыг уг осол гарсан газар авч очих шаардлага манай цагдаад ноогддог. Гэтэл энэ албадуудын төсөвтунаа, шатахууны төсөв хангалтгүй суудагтай холбоотой. Аваарь, осол гарч байгаа шалтгаан нөхцөл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, жолооч өөртөө найдаж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцох, мал амьтан мөргөх гээд олон шалтгаанаас үүдэлтэй. Иймд осол, аваарийг бууруулах зорилгоор Рашаант, Баяннуур чиглэлийн авто зам дээр хяналтын камер тавих хөрөнгийг тухайн сумынхаатөсөвт суулгаж шийдвэрлэх хүсэлт хүргүүлсэн. Тэгэхлээр энэ асуудал 2013 оны эцэс, 2014 оны эхээр шийдвэрлэгдэх байх.
Бэрхшээлтэй нэг л асуудал байдаг. Энэ нь пост барих хөрөнгө шийдвэрлэгдээгүйн улмаас хяналтын төвгүй камер барих болчихоод байгаа. Сум орон нутагт нь пост барих газраа бүрэн шийдвэрлэсэн учраас цаашид энэ ажил хэрэгжих бололцоотой.
-2013 оны үзүүлэлтээр Булган аймагт хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг буурсан гэж гарсан байна?
-Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан. Булган аймгийн бүх сумдын Засаг дарга нар цагдаа нартаа согтуурал хэмжигч “Дрегарь” багаж авч өгсөн. Ингэснээр сумдад согтуугаар машин, мотоцикиль унадаг нь эрс багасч, зөрчил илрүүлэлт сайжирсан.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ