Хар тамхи зөөвөрлөсөн этгээдийг саатууллаа


Өнгөрсөн мягмар гаригт Хилийн 0108 дугаар ангийн хариуцсэн хэсэг, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар хотын харьяат А гэх эрэгтэй 0.9 грамм орчим “ICE” хэмээх нийлэг аргаар гаргаж авдаг мансууруулах бодис оруулж ирснийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын алба, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саатуулан шалгаж эхэллээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хилээр удаа дараа сэжигтэй зүйл нэвтрүүлж байсан хүмүүсийг тандан шалгах, цагдаагийн байгууллагаас сэжигтэй хүмүүсийн талаарх мэдээлэл ирүүлсний дагуу шалгахад дээрх зөрчил илэрсэн байна. Хэргийг, харьяаллын дагуу УМБГ-т шилжүүлжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ