“Эв нэгдлийн их хүрээ” аян 10.000 гаруй оюутнаар хүрээгээ тэллээ


“Эв нэгдлийн Их Хүрээ” аяны залуус Монголын ирээдүй болсон оюутан залууст “Эв нэгдлийн” тухай лекцээ уншсаар байна. Өнөөдрийн байдлаар МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС, Их Засаг, Газарчин, Отгонтэнгэр, Орхон зэрэг их дээд сургуулийн 10.000 гаруй оюутан залууст эв нэгдлийг уриалж Монголдоо хэрэгтэй хүн байхын төлөө зүтгэхийг зөвлөж байна. Оюутан залууст лекц унших энэ их ажлыг “BlueMon” групп ивээн тэтгэж,ирээдүй хойчдоо оюуны хөрөнгө оруулалт хийж өгч байгаа юм. “Эв Нэгдлийн Их Хүрээ” аяны тухай танд сануулахад өвлийн эхэн сар гарахтай зэрэгцээдордоны гадаа жагсаж “ХүчирхэгнамтайбишХүчирхэгулстайбаймаарбайна”зэрэг төр засгаа эвтэй бас хүчтэй байхыг уриалж байсан. Орой болгон телевиз бүрээр танайд зочилж эвтэй байж бусдыгаа дэмжиж дээш нь татахын төлөө зүтгээрэй хэмээн ярьж байсан. Ажил хийж байгаа хүнд саад мундахгүй. Тэр дундаа энэ аяныг өрнөж эхлэхэд л ард нь хэн нэгэн улс төрч, хэн нэгэн мөнгө хөрөнгөтэй хүн бий. Энэ залуус юу л горилж яваа бол гэсэн “орчин үеийн” Монголчуудын” хардах “өвчин” энэ залуусыг тойрч өнгөрөөгүй дайрч гарсан.“Эв нэгдлийн Их Хүрээ” аяныг өрнүүлж байгаа залуус даргын суудал, төрийн албан хаагчийн албыг горилоогүй,ямар нэгэн шашны нөлөөт байгууллага биш, тэр дундаа Мүүнийхэн биш. “Мөрөөдлийн баг” хэмээн нэрийдүүлсэн Арго, Оюунгэрэл нарын тэрэгнийх нь нөгөө дугуй ч биш. Хариуцлагатай иргэн, хөгжингүй улсын төлөө зүтгэж яваа залуусын үйлс юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ