Ч.Тамир: Сэлэнгийн гаалийн орлогч дарга гэмт хэрэгт холбогдоогүй

Сэлэнгэ аймгийн гаалийн орлогч дарга Д.Батбаатарыг АТГ-т шалгаж байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Тамираас тодрууллаа.

-Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын орлогч дарга Д.Батбаатарыг АТГ-т шалгаж байгаа гэсэн. Энэ бодит мэдээлэл үү?

-Албан ёсоор манай байгууллагад ирсэн мэдээлэл алга байна. Д.Батбаатартай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр л уншсан. Чухам хаанаас ийм мэдээлэл гараад байгаа нь тодорхойгүй. Д.Батбаатар гуай одоо ажлаа хийгээд л явж байна.

-Албан тушаалаас нь түдгэлзүүлээгүй юм уу?

-Гаалийн Ерөнхий газраас дотооддоо бол халж сольсон юм байхгүй.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ