Зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алдав

Өчигдөр Төв аймгийн заамар сумын төвөөс баруун тийш долоон км-т Баржин гэх уулын урд тоёото приус маркын автомашин онхолдож Дархан-Уул аймгийн харьяат 27 настай эрэгтэй Г нас баржээ. Мөн Булган аймгийн Баянннуур сумын нутагт тоёото приус маркын автомашин онхолдож, СХД-ийн харьяат 48 настай эрэгтэй Г гэгч нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад амиа алдсан байна.

Түүнчлэн Дундговь аймагт Луут сумаас зүүн тийш долоон км-т пронтер, лексус, УАЗ маркын автомашин хоорондоо мөргөлдөж, 45 настай эрэгтэй Т, 26 настай эмэгтэй Б нар нас барсан байна. Хэргийг дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Энэ мэтчилэн орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй осол ихээр бүртгэгдэж, ослын улмаас амь насаа алдах золгүй тохиолдол буурахгүй байгааг ЦЕГ-аас анхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ