20 настай залуу тагтнаас унаж амиа алдлаа

БГД-ийн тавдугаар хороонд дөрвөн давхраас хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад Дундговь аймгийн Угтаал суманд оршин суух 20 настай эрэгтэй Д гэгч нь тагтнаас унаж нас барсан байжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ