“Маss” баарны гадаа хутгалуулжээ

БГД-ийн 16-р хороо интернетийн орчим өчигдөр СХД-ийн 9-р хороонд оршин суух 20 настай эрэгтэй О гэгчийг ЧД-ийн есдүгээр хороонд оршин суух 25 настай Ж гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн, шалтгаангүйгээр зодож танхайрсныг БГД-ийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид таслан зогсоож, шалгаж байна.
БГД-ийн 19-р хороо, “Пирамид” пабд зодоон болоод байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад СХД-ийн 10-р хороонд оршин суух 32 настай эрэгтэй Э гэгч нь ЧД-ийн долдугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Т-г согтуурсан үедээ шалтгаангүйгээр зодон танхайрч байсныг таслан зогсоож, шалгаж буй юм байна.
Түүнчлэн БГД-ийн 12-р хороо “Маss” баарны гадаа хутгалуулсан хүн ГССҮТ-д ирж хэвтлээ гэсэн мэдээлийн дагуу шалгахад тус баарны үүдэнд 34 настай эрэгтэй Э-г үл таних залуу хэвлийн тус газар нь хутгалсныг БГД-ийн цагдаагийнхан шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ