Ч.Даваабаярын асуудлыг авч үзэхээ илэрхийлэв

Монголын үндэсний олон нийтийн телевиз /МҮОНТ/-ийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардсан тухай мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэлсэн.

Телевизийн ажилчид Ч.Даваабаяртай холбоотой шаардах хуудас бичиж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн аж.

Тэгвэл Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлсэнтэй холбоотойгоор Үндэсний зөвлөл хуралджээ.

{!!!left!!!}Хурлын үеэр Үндэсний зөвлөл хамт олны төлөөллүүдийг хүлээн авч уулзан шаардлагын талаар ярилцжээ.

Энэ үеэр МҮОНТ-ийн хамт олны бухимдал дээд цэгтээ хүрснийг Үндэсний зөвлөлийн зарим гишүүд ойлгож энэхүү асуудлыг яаралтай авч хэлэлцэхээ илэрхийлсэн байна.

Телевизийн ажилтнууд энэ үеэр хүсэлтийг нь шийдэж өгөхгүй нөхцөлд байгууллагын нэр хүнд хийгээд хамт олны эрх ашгийн үүднээс цаашид ч тэмцэх болно гэсэн юм.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ