"Big up volume-2" рэгги хөгжмийн үдэшлэг болно

Монголын хөгжмийн ертөнцөд 2007 оноос хойш шинэ тутам хурдацтайгаар хөгжиж байгаа арлын Ямайка улсаас гаралтай Регги хөгжмийн урсгалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилготойгоор Регги дуу хөгжмийн парти арга хэмжээг жил болгон “Anima Mundi entertainment” зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагын парти урин дулаан цагыг угтан ирэх сарын 12-ны 19-н цагаас iLOFT function house- д болох гэж байна. Энэ үдэш тав тухтай орчин, сонирхолтой тайз засал дор гайхалтай уран бүтээлүүдийг Cocktail уунгаа сонсох боломжтой бөгөөд хүрэлцэн ирсэн залуус “Reggae Bus” Регги дэлгүүр болон “Afro Style” Dreadlock үсний салоноор үйлчлүүлэх гээд олон олон гэнэтийн бэлгийг тэд барих гэнэ.

Энэ үдэш урилгаар:
- Герман Улсын Берлин хотоос ирсэн Регги хөгжимийн Selekta (Reggae DJ) “ROOTS ROCKET” өөрийн уран бүтээл Set-ээ хүргэх бол 

- Монголын Регги уран бүтээлчид болох Souljahs хамтлаг, Jiijah, Мөнхбат, Энхээ нар өөрсдийн болон дэлхийн шилдэг Регги дуу хөгжмөөс толилуулах юм байна.

Тасалбар 20.000 төгрөгний үнэтэй ба эхний 100 хүнд бүх үеийн шилдэг Регги дуу хөгжмөөс бүрдсэн CD бэлэглэх ажээ.

Б.Бурам

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ