Хилээр их хэмжээний эм оруулахыг завджээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас олон улсын хоорондын эрсдэлтэй зорчигчдын ачаа тээшинд шалгалт хийж байх үеэр ОХУ-аас Иркутск-Улаанбаатарын чиглэлийн олон улсын галт тэргээр зорчиж байсан манай улсын иргэн Б-ийн тээшнээс их хэмжээний эм илэрчээ.
Тодруулбал, препуктал триметазидин гэх эмээс 168 хавтгайг хилээр нэвтрүүлэх гэж байсныг Хөдөлгөөнт хяналтын гаалийн байцаагч нар илрүүлсэн байна. Уг эм нь 1,4 сая төгрөгийн өртгөөр үнэлэгдэх бөгөөд хилээр нэвтрүүлэхийн тулд зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай аж. Мөн дээрх зөрчил гарахаас хэд хоногийн өмнө манай улсын иргэн О Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор 1,3 сая төгрөгийн үнэ бүхий Гамавит гэх тариа 314 ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэхээр биеийнхээ цээж, бэлхүүс, хөл, гуяныхаа хэсэгт битүү скочдож ороон нуусан байсныг илрүүлжээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ