Гал түймрийн есөн дуудлага иржээ

Хоногийн хугацаанд объектын гал түймрийн ес, аврах ажиллагааны нэг дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Дарь-Эхийн хоёрдугаар гудамжинд уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 07:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад 3х3 метрийн хэмжээтэй уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2А хэсэг орон сууцны гадна талд их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 10 дугаар гудамжинд автомашин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад дөрвөн давхар байшингийн гадна талын хананы хөөсөнцөр шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:32 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд эд хогшил шатаж байжээ.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагаравын автобусны буудал автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 22:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад “Ниссан пажеро” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сургуулийн гуравдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:01 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээвэр, эд хогшлын хамт шатаж байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ