Чингис хаан хотын анхны иргэнийг хоёр өрөө байраар шагнажээ

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VI хурал өчигдөр болж, Өндөрхаан хотыг Чингис хаан хот болгон өөрчилсөн. Түүхэндээ анх удаа иргэддээ нээлттэйгээр хуралдсан тус хуралдаанаар 100 хувийн саналаар дэмжсэн байна. Харин энэхүү ИТХ-ын тогтоол гарсанаас хойш төрсөн анхны хүүхдэд хоёр өрөө байр өгсөн байна. Бэрх тосгоны иргэн, 37 настай Гомбын Батжаргал 4500 гр хүү төрүүлсэн байна. Харин арилжааны банкууд хүүд хадгаламж нээж өгчээ. Хүүгийн аав Г.Отгонбат Бэрх тосгоны ЕБС-ийн нийгмийн ажилтан бөгөөд хоёр охинтой аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ