Хүүхдээ хоёр цаг харуулвал 4000 төгрөг

Нийслэлийн зарим дүүргийн цэцэрлэгийг энэ сарын 15- наас эхлэн “Уртасгасан бүлэг, ээлжийн багш” үйлчилгээнд хамруулж байгаа билээ. Эхний ээлжинд туршилтаар Хан-Уул дүүргийн 65, 73, Баянгол дүүргийн 88, 114, Баянзүрх дүүргийн зургадугаар цэцэрлэгийг уртасгасан цагаар ажиллуулан тайлангаа гаргах гэж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 19, 33, 37, 39, Сонгинохайрхан дүүргийн 156 дугаар цэцэрлэг энэ үйлчилгээнд хамрагдсан. Судалгаанд үндэслэн 19.30 хүртэл цагийг сунгахад эцэг эхчүүд хүүхдээ авах бүрэн боломжтой гэж үзсэн байна.

Өмнө нь цагаасаа хоцорч очсон эцэг эхчүүд цагт 3000 төгрөг төлдөг байсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цагийн төлбөрийг хямдруулж 2000 болгосон. Хүүхдээ 30 минут харуулсан бол 1000 төгрөг, хоёр цаг харуулсан бол 4000 мянган төгрөг төлнө гэсэн үг. Харин хүмүүсийн өөрсдийн боломжоос хамаарч өдөр өдрөөр нь юм уу сараар нь авахаар болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ