2012 онд төрсөн хүүхдэд 128 мянган төгрөг олгоно

Хүний хөгжил сангийн хувь хишиг болгож 2010 оноос эхлэн иргэн бүрт нэг сая 500 мянган төгрөгийг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр олгох ажил эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд 2.9 сая иргэнд 1.4 их наяд төгрөгийг бэлнээр буюу 21 мянган төгрөгөөр, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 321.9 тэрбум төгрөг олгосон байна. Харин өнгөрсөн хугацаанд 2012 оны байдлаар 144 мянган оюутанд 71 тэрбум төгрөг олгоод байна. Нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр нийт 615 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд олгосон аж. Харин энэ оны төсвийн мөнгө дуусч байгаатай холбогдуулан 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд мөнгийг нь нөхөн олгох ажлыг үргэлжлүүлж байна. Энэ онд 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд улсаас нийт 32 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Харин 2012 оны сүүлчээр төрсөн хүүхдүүд өнгөрсөн оны хувь хишиг гэж 128 мянган төгрөг л авна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ