Ажилдаа хэт донтсон хүний 17 шинж байдал

Та ажлын хэнээтэй хүн үү? Ажилдаа дуртай байх, ажлаа сэтгэл гарган хийж гүйцэтгэх нь сайн чанар боловч ажилдаа шунан дурлах болон хэт донтох хоёрын хооронд их ялгаа бий. Өөрийн хийж буй ажилдаа дуртай байх нь мэдээж сайн хэрэг ч хэт улайран донтох нь ноцтой асуудал. Доорх шинж тэмдэг танд илэрч байгаа юм биш биз дээ? Тийм бол даруй эмчилгээ хийх цаг болжээ.
- Ажил дээрээ хамгийн түрүүн ирээд хамгийн сүүлд явах. Магадгүй “Өглөө эрт оффистоо ирэх нь нам гүм, төвлөрөхөд амар. Харин орой ганцаараа үлдээд маргаашийнхаа ажлыг төлөвлөх нь амар байдаг” гэж та боддог бол асуудлыг нухацтай авч үзэх нь дээр юм. Учир нь хэн ч шаардлагатай биш л бол илүү цагаар ажиллахыг хүсдэггүй.
- Өдөр цайндаа орохоо мартах. Ихэнх хүмүүс аль болох их цаг зарцуулах нь ажлынхаа ард гарах шалгарсан арга гэж боддог. Гэтэл яг үнэндээ бид илүү их үр бүтээлтэй ажиллахын тулд үе үе завсарлага авч, хэсэг зуур ч гэсэн өөрсдийгөө амраах хэрэгтэй. Тиймээс боломжтой л бол өдрийнхөө цайны завсарлагыг мартахгүй байх. Өдрийнхөө хоолыг идэж байна гээд ширээнийхээ араас ховхрохгүйгээр жаахан юм ходоодруугаа шидчихээд ажлаа үргэлжлүүлэн хийгээд байх нь ажлын хэнээ туссаны шинж юм.
- Өөр сонирхолтой зүйл хийх хүсэлгүй болох. Зарим үед хүмүүс биднийг чөлөөт заваараа юу хийх дуртайг асуудаг. Гэтэл ажилдаа донтсон хүний хариулт нь “Би ажлаа хийх л дуртай” болсон байдаг.
- Ажлаа хийхгүй л бол галзуурах дөхөх. Цаг нь тулсан ажлын ард гарахын тулд ажил дээрээ стрессдэх нь хэвийн үзэгдэл. Харин ажилдаа хэт донтсон хүн амарч ч чадахгүй, ажиллахгүй л бол уурлаж бухимддаг.
- Сэтгэл ханамжгүй байх. Хэдийгээр хичээнгүй ажиллаад л, ажиллаад л байгаа боловч бүх зүйлийг төгс хийхийг хүссэн сэтгэлээсээ болоод өөртөө сэтгэл ханаж чадахгүй байх.
- Өөрт чухал тооцогдох хүмүүсийг үл ойшоож эхлэх. Өөртөө болон гэр бүлдээ цаг гаргахаа байх.
- Амралтыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадахгүй байх. Амарч байх зуураа, амралтын газар очсон хойноо хүртэл ажлаа хийх.
- Ажлын байран дээр биш өөр газар байгаа хэрнээ ажлынхаа талаар бодох.
- Өвдөөд гэртээ байгаа хэдий ч тайлан тооцоогоо цаг тухайд нь өгөх ёстой гэж санаа зовох.
- Эрүүл мэндийн хувьд сайнгүй байх. Судлаачдын үзэж байгаагаар “ажилдаа хэт донтсон хүн зүрхний шигдээс болон чихрийн шижин өвчнөөр өвдөмтгий. Дээр нь дархлааны систем сул, даралт ихтэй, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарсан, байнгын толгой өвдсөн байдалтай байдаг” гэжээ.
- Бусдаас өөрийгөө хэт зааглах. Хүмүүс хувь хувьдаа, өөрсдийнхөө л ажлыг хийх ёстой гэсэн үзэлтэй болох.
- Гэр бүлийнхнээсээ хүртэл нууж, ажлаа нууцаар хийх.
- Багийн ажиллагааг үгүйсгэх. Бусад хүмүүсийн туслалцаа, дэмжлэггүйгээр ганцаараа бүх зүйлийг сайн хийж чадна гэж бодох.
- Даргадаа “Үгүй” гэж хэлэхээ байх. Өөрийнхөө хэр хэмжээнээс давсан үүрэг даалгавар авсан хэдий ч үг дуугүй хийхийг зөвшөөрөх.
- Ойр дотныхоо хүмүүст “Чадахгүй” гэж хэлэх нь ихсэх. Гэр бүл, найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт бусад баяр ёслолуудыг “Би ажилтай” гэсэн шалтгаанаар авч хэлцэхгүй үл ойшоох.
- “Өөрөөс чинь шаардаж буйгаас хавьгүй ихийг ямагт хийж үйлд” гэсэн зарчмыг баримталж бүх цагаа ажилдаа зарцуулах.
- Өөрийнхөө энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Архинд орсон хүн “Би архинд орчлоо” гэж хэлдэггүй шиг ажилдаа хэт улайраад байгаа хүн донтож байгаа эсэхээ ч мэддэггүй.
Та биш юмаа гэхэд таны эргэн тойрны хүмүүс, хамтран ажиллагсдын дунд ийм хүн давхиж яваа юм биш биз!!!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ