350 ширхэг галт сум хилээр оруулахыг завджээ

Улаанбаатар хотын гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн баасан гаригт улсын хилээр их хэмжээний галт сум оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоожээ.
Тодруулбал гаалийн хяналтын талбайд буусан чингэлэгүүдийн нэгнээс ангийн бууны долоон хайрцаг буюу 350 ширхэг галт сум нуусан байсныг илрүүлжээ. Сумыг хуучин хувцсанд нуун АНУ-аас оруулж ирсэн байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ