Ерөнхий сайд Европын комиссын дэд ерөнхийлөгч Кэтрин Эштоныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АлтанхуягЕвропын комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштоныг хүлээн авч уулзлаа.
Манай оронд зочилж, АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд оролцож байгаад нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг талархал илэрхийлээд, Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх түвшинд хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэв. Олон орны зочид төлөөлөгчдийг урьж оролцуулсан том хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад Европын холбооны дээд төлөөлөгч баяр хүргэхийн зэрэгцээ Монголд айлчлан ирэхээр төлөвлөж байсан Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Барросогийн мэндчилгээг Ерөнхий сайд Н.Алтанхуягт уламжилжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ