Хайраа илчлэхдээ хуулийн хариуцлага хүлээнэ

Солонгост хэн нэгнээсээ хүсээгүй уулзалтыг шаардсан тохиолдолд тухайн эмэгтэй , эрэгтэй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боллоо. Өөрөөр хэлбэл эмэгтэй , эрэгтэй аль нэгэн хүнийг өөрөө хүсээгүй байхад эсрэг хүйстний талаас түүнтэй уулзах , болзох , хайр сэтгэлийн үгийг сонсохыг шаардсан 3 ба түүнээс дээш тохиолдолд , айдаст автах мэдрэмж 2 ба түүнээс дээш удаа төрүүлсэн тохиолдолд тус тус тухайн хүнийг цагдаагийн газарт мэдэгдэж хуулийн хариуцлага ноогдуулах боломжтой болох юм. Өөрт таалагдсан эсрэг хүйстнээ нууцаар тагнан турших , дагаж явах , утсаа нуун утасдах зэрэг байдлаар айлган өөрийн эрхшээлдээ оруулдаг сөрөг үзэгдэл сүүлийн үед багагүй нэмэгдэж байгаа бөгөөд ийм байдалд хүрэхээс өмнө тухайн хүний үйлдлийг таслан зогсоон хуулийн хариуцлага хүлээлгэн ухамсарлуулах үүднээс энэхүү хууль хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Энэ хууль эмэгтэйчүүдийн талархалыг ихээхэн хүлээж байгаа ч таалагдсан эмэгтэйдээ хайр сэтгэлээ илчлэх оролдлого 3 удаагаар зогсож байгаад эрэгтэйчүүд ихээхэн дургүйцэж байгаа юм байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ