Ч.Амарболд нарын оношийг буруу гаргасан эмч нар эрүү үүсгэлээ

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт нарыг ШШГЕГ-ын нэгдсэн эмнэлгийн эмч нар биеийн байдал муу гэсэн оноштойгоор ялаас чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт гаргасан. Гэвч прокурорын байгууллагаас тусгай шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулахад ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нар хүмүүжигсдийн өвчнийг буруу оношилсон нь нотлогджээ. Тиймээс прокурорын байгууллагаас ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нарын шийдвэрийг хүчингүй болгож, худал дүгнэлт гаргасан эмч нарыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ