Орчлон хорооллын 4 давхраас гал эхэлжээ

Батаар.мн вэбсайтын шуурхай сурвалжлах хэсэг Сонгинохайрхан дүүргийн Орчлон хороололд орон сууц шатсан гэх дуудлагын дагуу ослын газар ирээд байна. Нийслэлийн гал сөнөөх нэлээд хэдэн ангийн бие бүрэлдэхүүн ослын газар ажиллаж галыг унтраагаад байна.

Орчлон хорооллын 41-р байрны II орцны дөрөвдүгээр давхрын нэгэн айлын тагтнаас 18.10 цагийн үед утаа, гал гарч эхэлсэн бөгөөд энэ үеэр иргэд яаралтай101-т дуудлага өгсөн байна. Иргэдийн ярьж буйгаар гал сөнөөгчид бараг 20-иод минутын дараа ирсэн бөгөөд энэ үед барилгын гадна тал нэгээс есөн давхар хүртэл шатаж эхэлсэн байна. Гал ямар шалтгаанаас болж гарсныг одоогоор тодорхойлоогүй ба бие бүрэлдэхүүн газар дээр ажилласаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ