М.Зоригт: Асашёорюү дургүй хүргээд байгаарай

Их аварга Д.Дагвадорж УИХ-ын гишүүн М.Зоригтын дургүйг хүргэлээ. М.Зоригт гишүүнийг Шилийн богд уулны зургийг твиттертээ оруулан жиргэхэд Их аварга Д.Дагвадорж "Хулгайчийн уул. Хүний юмыг хумсалдаг гаруудын нуугддаг уул гэх үү дээ. Та бас???" хэмээн хариу жиргэсэн юм. Үүнд эгдүүцсэн эрхэм гишүүн "Асашёорюү дургүй хүргээд байгаарай" гэхэд Их аварга "Ккк. Юун сүртэй юм. Үхсэндээ уурлаад байгаа юм" гэж улам дургүйг нь хүргээд авлаа.
Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ